Дуучин Номингийн хүүхдийг харах гэж сэтгүүл худалдаж авах уу

2009/02/16
Share |
Хүмүүс: Номин | 
Дуучин Номингийн хүүхдийг харах гэж сэтгүүл худалдаж авах уу

"Спайк" хамтлагийн экс гишүүн, нутгаа сахин суугаа дуучин Номин Д.Арвин гишүүний дүү Бадрал гэгч залууг эхнэрээс нь салган суухыг ард түмэн эхэндээ таатай хүлээн аваагүй. Харин цагийн шалгуураар тэд албан ёсоор гэрлэн хүүхэдтэй болсон. Гэтэл амаржаад удаагүй эхнэрээ шинэ жилээр шилэн тиркотой үдэшлэг хэсч гүйгээд байхаар “Чамайг юугаар дутаасан гэж ингэдэг юм” хэмээн нөхөр нь зэмлэсэн тухай мэдэээлэл ч цацагдаж байлаа. Харин тун саяхан тэрээр нэгэн танилдаа “Охин маань их том болж байгаа. Янз бүрийн сэтгүүлийн газраас охины маань зургийг эхний нүүрэнд гаргая гэсэн санал ирээд байгаа. Би авахуулья гэхээр аав нь дургүйцээд байх юм” гэж буу халжээ. Гадаадад бол сэтгүүлийн газрууд алдарт одуудынхаа хүүхдийн зургийг үнэ хайрлахгүй худалдан авч тавьдаг. Тэр хэмжээгэээрээ сэтгүүлийн борлуулалт нэмэгддэг. Харин манайд Номин, Бадрал нарын хүүхдийн зургийг харахаар сэтгүүл худалдаж авах нь юу л бол. “Номин талст”-ын Батсүх, Дэлгэрмөрөн нараас эхлээд балчир хүүхдээ рекламанд тоглуулсан урлагийнхан цөөнгүй. Тиймээс Номин ч Бид эднээс юугаар дутах вэ гэж бодоо байлгүй.

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.