Буу, хутгаар зэвсэглэсэн гэмт этгээдүүд цагдаагийнхныг цочирдуулав

2009/02/16
Share |
Хүмүүс:
Буу, хутгаар зэвсэглэсэн гэмт этгээдүүд цагдаагийнхныг цочирдуулав

Нийслэлд эрүүгийн нөхцөл байдал улам хурцадлаа

Хоёр хүүхдийн хоолойг хэрчсэнээс нэг нь амь алдав
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотод хэд хэдэн онц ноцтой гэмт хэрэг гарсан байна. Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 58 дугаар байранд оршин суух иргэн О-гийн гэрт энэ сарын 14-ний 18-19 цагийн орчим зүс таних хоёр залуу орж, таван настай Н-ийн амийг онц хэрцгийгээр хөнөөж ,14 настай О-г хүнд гэмтээн 10 сая төгрөгийг дээрэмджээ. Гэнэтийн халдлагад өртсөн эгч, дүү хоёрын хоолойг хэрчсэнээс болоод дүү нь газар дээрээ нас барж, эгч нь гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн ч ухаангүй байгаа ажээ.
Цагдаагийн байгууллагад 19.58 цагт энэ талаар дуудлага ирсний дагуу гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилснаар хоёр цагийн дараа олсон байна. Энэхүү гэмт хэргийг Сонгинохайран дүүргийн Баянхошуунд амьдардаг гэх 17 настай П.Сумъяажав, Д.Бямбадорж нар үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд биедээ таван сая төгрөг авч явж байсан тул сэжигтнээр татан шалгаж эхлээд байгаа ажээ. Гэмт этгээдүүдийг шалгах явцад П.Сумъяажав урьд нь иргэн О-гийн эзэмшлийн “Нарантуул” зах дээрх лангуун дээр нь ажиллаж байсан учир хохирогч нарыг таньдаг байсан нь энэ гэмт хэрэг үйлдэхэд түлхэц болсон гэж цагдаагийн байгууллага үзэж байна.

Налайхад рецедив гэмт этгээдүүд зэвсэглэн айл руу дайрсан байна
Мөн 14-ний өдрийн 13.25 цагт Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст “Манай аавыг буутай хоёр хүн алах гээд байна” гэж нэг хүүхэд дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн алба иргэн Т.Батжаргалын гэрт очиход Д.Бямбагарав, Г.Наранбат нар хоёр сумтай гар буу болон 18 ширхэг сумтай винтов, 40-45 см-ийн урттай чинжаал хутгаар зэвсэглэсэн байжээ. Д.Бямбагарав урьд нь танхай, дээрэм, хүчин зэрэг гэмт хэрэг үйлдэж 30 гаруй жил, Г.Наранбат нь мөн 28 жил шоронгоор явсан онц аюултай гэмт хэрэгтнүүд байсан байна.
Тухайн үед иргэн Т.Батжаргал цагаан сарын юмаа цуглуулах гээд хотод байсан бөгөөд гэрт нь 6-7 настай хоёр хүүхэд нь үлдсэн байжээ. Тухайн үед гэмт этгээдүүд Т.Батжаргалын хоёр хүүхдийг айлгаснаас болоод нэг нь өмдөндөө бие засчихжээ. Энэ үед Д.Бямбагарав гэгч хүүхдийг “гэрээс гар” гэж хөөсөн байна. Долоон настай хүүхэд энэ мөчийг ашиглаж хөршийнхөө хүнд хэлснээр цагдаа дуудсан байна.

Онц хүнд гэмт хэрэгтнүүдийг ямар нэг үйлдэл хийхээс нь өмнө дүүргийн цагдаагийн хэлтэс шуурхай арга хэмжээ авч гэмт хэрэгтнүүдийг барих үед тэд цагдаагийнхны өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн байна. Гэмт хэрэгтнүүд үүнээсээ өмнө буюу 10-11 цагийн хооронд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт орших 100 айлын орчим иргэн А-д буу тулгаж айлган сүрдүүлж цагаан өнгийн суудлын автомашиныг дээрэмдсэн байжээ.

Хамт архи уугаад нэгийгээ хоёр удаа хутгалан егүүтгэжээ
Түүнчлэн 14-ний орой 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны барилгачдын зургадугаар хороонд иргэн Д-гийн гэрийг хөлслөн амьдарч байсан С нь гэрийн эзэнтэй хамт архи ууж маргалдсаны улмаас түүнийг хоёр удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. Мөн өнгөрсөн бямба гарагт дээрмийн хоёр, булаалтын гурав, хүчингийн нэг хэрэг гарсан байна.
Иргэдийн rap дээр мөнгө хомсодсон болон цагаан сарын баяр дөхсөнтэй холбогдуулан онц ноцтой гэмт хэрэг гарах болсонд иргэд сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр нийслэлд эрүүгийн нөхцөл байдал ийнхүү нэлээд хүндэрч эхэллээ

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kiooloas ñîëü ñêîðîñòü çàêëàäêè òîìñê Купить Кокаин в Горно-ал
IP:193.93.192.11  2018-01-13 04:03:43
Yhkazovf , http://vkmonline.com/blogs/pos t/1352167 iskrica_dating_i_upoznavanje_n ovih_ljubavi_i_prijatelja_iskr ica.com, http://vkmonline.com/blogs/pos t/1352124 Preporuke_za_kvalitetu_i_sigur nost_MPO, http://vkmonline.com/blogs/pos t/1352552 Nase_obicne_i_neobicne_ljubavn e_price_:),
IP:37.9.47.195  2018-12-14 07:34:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.