Ерөнхийлөгч Валютаар арилжаа хийхийг зогсоох хүсэлтэй байна

2009/02/17
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 
Ерөнхийлөгч Валютаар арилжаа хийхийг зогсоох хүсэлтэй байна

Санхүүгийн хямрал эрхэм Ерөнхийлөгчийг ч багагүй зовоож байгаа бололтой. Ээлжит бус чуулган дээр тэрээр 13 санал оруулж ирлээ. Түүний саналуудаас:
3арим аж ахуйн нэгж, төрөл бүрийн төлбөр тооцоогоо гадаад валютаар хийсээр байгааг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй. Эдийн засгийн хямралын нөхцөлд гадаадаас авах ажилчдын тоог бууруулан тэднийг орлох Монгол ажилчдыг МСҮТ, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төвүүд болон томоохон аж ахуйн нэгжийн сургалтын нэгжид түшиглэн бэлтгэх ажлыг нэн даруй эхлэх, мөн аж ахуйн нэгж байгууллага иргэдийн эрэлт хэрэгцээг судалсны үндсэн дээр цагаар өдрөөр гүйцэтгэх ажил зохион байгуулж оюутан залуучуудыг өргөнөөр хамруулах хэрэгтэй байна гэсэн үг олны анхаарлыг татаж байлаа. Үнэндээ тоосгоо хүшртэл гадныхнаар өрүүлж, хогоо хүртэл гадныхнаар хаяуулж чаддаг ядуу хэрнээ тансаг Монголчууд энэ хямралыг гар хөлөө хөдөлгөж байж л давах болоно гэдэг дээр олон хүн санал нэг байна

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.