"Баян Монгол"-ын дампуурал

2009/02/17
Share |
Хүмүүс: Лу Болд | 

Монголын толгой баяны нэг Лу. Болд, Батлан хамгаалахын сайд болохын тулд “Алтангадасынхантай наймаа панз үсэргэн, яахаас ч буцахгүй улайрч байсан нь түүний үнэлэмжийг улс төрийн хүрээнд шууд унагасан билээ. Юм үзэж нүд тайлсан хэрийн юманд өндөлзөөад байхгүй, хор нь гарсан хэмээн Лу.Болдыг битүүхэн үнэлж байсан улс төрийн хүрээнийхэн "Сайдын сэнтийд залрахын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй иймхэн гар байсан юм уу хэмээн голж байсан цаг саяхан. Гэхдээ эрхэм гишүүн олны үгийг үл тоон зүтгэсээр байгаад Батлан хамгаалах яамыг толгойлон гай ч үгүй гавьяа ч үгүй явна. Ер нь түүний гийгүүлэх гавьяа гэж юу байхав. Өчүүхэн жижиг эрх ашгаа гүйцээж л яваа биз. Харин өнгөрсөн жил “Баян Монгол” Корпораци гэж сонгогчдынхоо  чихэн дээр хэтэрхий “ҮНЭТЭЙ ЦЭЦЭГ УРГУУЛСАН” нь одоо эрхэм гишүүнийг ороож эхэллээ. Сонгуульд ялж байвал юу ч амласан яахав гэсэн мөрөөдлөөсөө болж Мөнхтуяа гишүүн хэрхэн шившигтэйгээр улс төрөөс хөөгдсөн түүх мартагдаагүй байна. Хэдийгээр 4 жил гэдэг урт хугацаа мэт санагдавч, эргээд харахын хооронд тулаад ирдэг гэдгийг шинэхэн гишүүнд нэг сануулахад илүүдэхгүй болов уу.

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.