ДОХ-ЫН ХАЛДВАР ТЭЭГЧДИЙН 51, 52 ДАХЬ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

2009/02/17
Share |
Хүмүүс:
ДОХ-ЫН ХАЛДВАР ТЭЭГЧДИЙН 51, 52 ДАХЬ ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ

Өнгөрсөн 5 өдөр Хүний дархлал хомсдлын вирус буюу ДОХ-ын халдвар тээгч иргэн нэгэн зэрэг 2-оор нэмэгджээ. Өөрсдийн хүсэлтээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ирж шинжилгээнд хамрагдан ДОХ-ын халдвар авсан гэдгээ мэдсэн байна. Халдвар тээгчид 30-35 насны эрэгтэй эмэгтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, гэр бүлгүй иргэд байжээ. Энэ нь ДОХ-ын халдвар тээгчдийн 51, 52 дахь тохиолдол. Анх 1987 оноос хойш Хүний дархлал хомсдлын вирус илрүүлэх шинжилгээг манай улсад хийж эхэлснээс хойш 400 мянган хүн энэ төрлийн шинжилгээнд хамрагдсан байдаг. Үүнээс энэ оны 2 сарын 12-ны байдлаар 52 халдвар тээгч илэрсэн байна. Өвчнийхөө улмаас 8 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, 9-н өвчлөлийн шатанд эмчлэгдэж, үлдсэн 35 нь эмчийн хяналтад ажил үүргээ хэвийн хийж байна. Эдгээр 52 хүний 40 нь эрэгтэй 12 эмэгтэй, насны хувьд аваад үзвэл 15-19 насны 3, 20-29 насны 23, 30-39 насны 16, 40-49 насны 7, 50 дээш насны нэг хүн байдаг тухай албаны хүн хэллээ. ДОХ-ын халдвар авсан 12 эмэгтэйн 3 нь халдвар авснаасаа хойш төрж хүүхдээс ямар нэгэн вирус илрээгүйг эмч нар хэлж байна гэхдээ хүүхдүүд эмчийн хяналтад байгаа гэлээ. Сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байгаа ДОХ-ын халдвар тээгчдийн дийлэнх хувь нь бэлгийн ижил чиг хандлагатай буюу ижил хүйстнээ сонирхох эрчүүд давамгайлж байгаа гэлээ.

Эмч нарын хийсэн судалгаанаас харахад халдвар тээгчдийн 49 хувь нь гэр бүлгүй, 16 хувь нь салсан, 8.2 хувь нь хамтран амьдрагчид гээд дийлэнх нь тогтвор суурьшилгүй амьдралтай иргэд байдаг байна. Өнгөрсөн хугацаанд илэрсэн 52 тохиолдол цөм бэлгийн замаар халдварласан бөгөөд одоохондоо тариураар болон өөр замаар халдвар авсан хүн бүртгэгдээгүйг хэллээ. Шинжилгээнд хамрагдан илэрсэн нь энэ болохоос үүний цаана хэдэн арван иргэн ДОХ-ын вирус тээж явааг таах аргагүй. Тиймээс иргэн та өөрийн болон гэр бүлийнхээ аз жаргалтай эрүүл энх, амьдралын төлөө нийгэмд бие зөв авч явах юунаас чухал гэдгийг санаарай. Хэрэв ямар нэгэн шалтгаанаар өөртөө эргэлзэж байгаа бол яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандан шинжилгээнд хамрагдахыг мэргэжлийн эмч нар зөвлөж байна

TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Johnathon An estate agents http://ohhello.com.au/?side-ef fects-of-prescription-drugs-an d-alcohol.pptx agitated col priceline pharmacy oxford street sydney delayed throneThe Securities and Exchange Commission”s case against Chariot Advisors LLC and ex-owner Elliott Shifman, 48, is part of a broader crackdown by the SEC into the investment advisory contract renewal process and fee arrangements in the industry. http://www.obecslovinky.sk/ind ex.php/proven-prescription-wei ght-loss-drugs.pptx gale the price of drugs for chronic myeloid leukemia closingAccordingly King - currently offering 150 games and boastingmore than a billion gameplays each day - is lining up its nextmobile games, readying alternatives for when its immenseaudience is no longer as mesmerised by its cascading candies. https://www.mkpef.org/indikasi -obat-gemfibrozil-300-mg-owner s.pptx buffalo ibuprofen dosage for infants age 12 elastic“Bill shows up at my office at 8:30 one morning in September and says: ‘I need your help,’ ” Corcoran said. “He told me he’d committed himself to football and wanted to upgrade to a stronger football program. So I called Hank Foldberg, the head coach at Wichita, who I’d known when he was at West Point, and arranged to get Bill a partial scholarship there.” http://www.mesacorteplasma.com /famvir-price-canada-capsules. pptx twit shake famvir compresse da 250 mg qhena sanctionRegarding other HHS agencies, the Centers for Disease Control and Prevention would continue ”minimal support” in the United States and abroad to respond to outbreak investigations, processing lab samples and maintaining an emergency operations center.
IP:188.143.232.34  2016-02-20 00:42:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.