Эзэмшихдээ л эзэмшинэ

2009/02/17
Share |
Хүмүүс: Д Зоригт |  Баяр Санж | 
Эзэмшихдээ л эзэмшинэ

С.Баярын тэргүүлсэн Засгийн газарт багтсан толгойтой бүхэн хийхдээ л хийнэ, олохдоо л олно, эзэмшихдээ л эзэмшинэ гэж ам гардаг болоод байна. Саяхан тэргүүн нь “...Мөнгө олохдоо л олно...” гэж байсан бол өдгөө сайд нь “...эзэмшихдээ л эзэмшинэ...” гэж байна. “Монгол улс Оюутолгойн 50 хувийг эзэмших хугацаа тийм ч ойр биш, гэхдээ л эзэмшин” гэж Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байна. Хоёр толгойгоо ашиглан сайхан ирээдүйг бүтээнэ гэж мөрөөдөх бид бусдад “Унжаад байхаар унаад ирээсэй” гэгч үлгэрийг сануулдаг биз. Монгол улс өөрийн нутагт  намайг ашиглаад сайхан амьдраач гээд сул хэвтэж байгаа байгалийн баялгаа бүрэн эрхтэйгээр эзэмшиж чадахгүй байгаагийн буруутан нь мөнгө. Нэгэнт мөнгөгүй бидэнд “Ядуу хүнд сонголт байдаггүй” гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байгаа. Бид ёстой л бусдын аманд унаж үхэж байна.

“Айвенхоу майнз Монголиа инк”, “Рио Тинто” компанийн хамтарсан багтай явуулсан хэлэлцээний үр дүнд бэлтгэсэн 16 зүйл, 160 гаруй заалттай хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд ордод ашиглалт явуулах “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар шууд эзэмших, гэрээг сунгаснаас хойш нэг жилийн дотор Монголын талд нэмэлт 16 хувийг шилжүүлэн 50 хувьд хүргэх, Монголын талын хөрөнгө оруулалтын зардлыг хүүгийн хамт ирээдүйд манай талд ногдох ногдол ашгаас тооцохоор оруулжээ. Мөн түүнчлэн манай тал 125 сая ам.долларыг урьдчилгаа төлбөрт тооцон авах, “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-аас Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу татвар, төлбөр, хураамжуудыг авах зэрэг заалтууд орсон байна. Ордоос олборлосон алтыг Монголбанкинд тухайн үеийн зах зээлийн үнээр худалдах, Оюутолгой төсөл бүх хөрөнгө оруулалтаа 29.9 хувиар нэмэгдүүлэн  тооцож, нөхсөний дараах ашгаас 30 хувийн татвар ногдуулахаар төсөлд тусгагдсан байна.


Гэрээ байгуулж байх үеийн нөхцөлүүд ашиглаад эхлэхээр оргүй алга болдог тухай жишээ бидэнд бий. Бороо гоулд компанийг олборлосон алтаа Монголбанкинд тушаах шаардлага тавиад “Гэрээнд тийм зүйл заалт байхгүй” гэсэн үгээр амаа таглуулсан. Үнэхээр ч гэрээний Монгол хэлээр бичсэн хувилбарт энэ тухай байсан ч англи хэлнээ хөрвүүлсэн хувилбарт нэг ч үг өгүүлбэр байсангүй. Харин англи хувилбарыг хууль ёсны гэж дагаж мөрдөнө гэсэн заалт байсан гэх. Санаатай, санамсаргүй нь тодорхойгүй энэ алдаа Монголын алтыг гадагш урсгах замыг нээгээд өгсөн түүхтэй. Ийм түүх дахин давтагдахгүй гэх баталгааг Засгийн газар иргэддээ өгч чадах болов уу

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
cqirel TdG7acivjrynpanpdy, [url=http://zhpgkltjriym.com/] zhpgkltjriym[/url], [link=http://olrusgwjuazo.com/ ]olrusgwjuazo[/link], http://jxosheesbebi.com/
IP:46.161.9.31  2016-11-23 12:18:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.