Ц.Элбэгдорж тэргүүлж, Н.Энхбаяр удаалж байна

2009/02/17
Share |
Ц.Элбэгдорж тэргүүлж, Н.Энхбаяр удаалж байна

Factnews.mn, Zaluu.com сайтуудын хамтран зохион байгуулж байгаа “Монголын шинэ ерөнхийлөгч хэн бэ” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар явж байна. Энэхүү вэб санал асуулга нь хэдэн хүний нэр жагсаасан төдий байдлаар бус нэр дэвших магадлал бүхий хүмүүсийн танилцуулга, зурагтай, тухайн хүнтэй холбоотой мэдээллүүдийг онцгойлон татаж үзэж болох зэрэг олон давуу талыг хэрэглэгчдэд олгож байгаа юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонговол зөв сонголт болох тухайд иргэд хувь хүнийхээ саналыг олон нийтэд илэрхийлэх боломжийг олгож байгаа энэхүү санал асуулгад өнөөдрийн байдлаар 18298 хүн оролцож саналаа илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар нийт оролцогчдын 16,4 хувь буюу 2997 саналаар УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна. Одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2557 саналаар удаалжээ. АН-аас нэр дэвших магадлал хамгийн өндөрт тооцогдож байгаа Э.Бат-Үүл 2320 саналаар гуравдугаарт явж байна.

Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2089, Ерөнхий сайд С.Баяр 1828 саналаар айргийн тавд багтлаа. Иргэний Зориг намын дарга С.Оюун хөл хүндтэй болсон учир сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл олон нийтэд тараад байгаа ч түүний рейтинг өндөр байгааг санал асуулгын дүн харуулж байна. Тэрбээр 1740 саналаар өөрийгөө Монголын Обама гэж зарлаж, Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолоо ил зарлаж, далд сурталчилгаагаа эхэлсэн УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн өмнө гишгэж чадсан байна. Харин асуулгад оролцогчдын санал өгсөн байдлаас харахад Монголчууд тийм ч их ахимаг насны Ерөнхийлөгчтэй болох хүсэлгүй байгаа бололтой. Санал асуулгын нэгдүгээр шат дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ

Factews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.