Сонин хоббитой нөхөр

2009/02/18
Share |
Хүмүүс: Г Ганхүү | 
Сонин хоббитой нөхөр

"МН 25" телевизийн "Үүргэвчтнй аялал"-н Ганхүүг  "Шао айраг" хамтлагийн дуучин, ИЗН-ын лидер гишүүн гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Үүргэвчээ үүрээд цуг аялдаг байсан найз нь УИХ-д ороод суучихсан болохоор мань хүн ганцаардсан уу Хойд мөсөн далай тийш хүлгийн жолоо залан Антрактидийн ноён оргил дээрээс ерөнхийлөгчтэй утсаар ярьж өөрийгөө нилээн рекламдаад авсан. Аялна, улс төржинө, хамтлагт дуулна, компанийн захирлын алба хашна, ууланд авирна, усанд шумбана гээд төрөл бүрийн авьяастай тэр их хачин хүн гэнэ шүү. Дээд зиндаанаас траншей хүртэл найзтай гэх тэр эрэгтэй хүний бараг бодол төрөх байх. Гэвч тэрээр янз бүрийн хэлбэр хийцтэй бөгж харахаараа  нүдээ салгаж чадахаа больдог гэнэ.  Сонин хоббитой энэ нөхрийн цуглуулганд алт мөнгө цайр зэс гууль бүр модон бөгж хүртэл байдаг гэнэ шүү. Саяхан антрактид явж ирээд цуглуулгандаа “Алтан таяг” нэмсэн  сурагтай байсан.  Найзууд нь  түүнийг элдэвтэй, эгдүүтэй, эгэл бус  амьтан шүү гэж хошигнон ярьцгаадаг юм  билээ. Ёстой л элдэвтэй сонин  хүн юм даа.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.