ТӨРИЙН АВИЛГЫН ХАНШ 30 ХУВИАР ӨСНӨ

2009/02/18
Share |
Хүмүүс:
ТӨРИЙН АВИЛГЫН ХАНШ 30 ХУВИАР ӨСНӨ

Төрийн албан хаагчдын цалинг 20, өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар багасгаж, шинэ гэр бүлийн мөнгийг 300 000 болон бууруулахыг Засгийн газар хүсэж байна. Засгийн газрын тэргүүний УИХ-ын даргад өргөн барьсан төсвийн тодотголын төсөлд энэ тухай оржээ. Энэ санал хүмүүсийн дунд “авилгын хэмжээ “30 хувиар өсөх нь дээ” гэсэн таамаглалыг дагуулаад амжлаа. Олдог хэдээ хасуулсан хүмүүс зүгээр суух нь юу л бол гэж хардлага нисэж эхэллээ. Төрийн албан хаагчдын нэр байнга л авилгатай холбогдох болсон өнөө цагт тэдний орлого багасахын хирээр бусдын халаасыг албан тушаал, эрх мэдлээ ашиглан сэгсрэх арга нь улам нарийсаж, хэмжээ нэмэгдэх нь гэсэн олны таамаглал бодит байдлаас нэг их зөрөх нь юу л бол. Тэгэхээр эцсийн дүндээ төр иргэдийн халаасыг шууд бус аргаар сэгсэрч хямралтай тэмцэх хүсэлтэй байна гэсэн дүгнэлт хийх хүмүүс ч байна

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.