Дуучин С.Жавхлан яруу найрагч болжээ

2009/02/19
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Дуучин С.Жавхлан яруу найрагч болжээ

Монголчууд тэр аяараа хямралд нэрвэгдээд Цагаан сарынхаа боов буузыг бэлдэх мөнгө ч үгүй байгаа атлаа  дуунд дуртай Монголын ард түмэн зохиолын дууны ханхүү гэгддэг МУСТА дуучин С.Жавхланд 120 сая төгрөгөө “бэлэглэж” орхив. С.Жавхлан “Түмний минь дуртай дуунууд” тоглолтоо 5 өдрийн турш тоглож, ирэх амралтын өдрөөр ч дахин тоглох болсон нь ийнхүү их хэмжээний мөнгө халааслахад хүргэжээ. Бүхэл бүтэн 7 хоног, тэр дундаа хямралын үед тоглолтоо амжилттай хийсэн дуучин Монголд өдгөө байхгүй болохоор Самандын хүүг аргагүй л мундаг дуучин юм гэж хэлэхээс өөр яалтай. Энэ дашрамд нэгэн мэдээлэл хүргэхэд “Түмний минь дуртай дуунууд” тоглолтон дээрээ дуучин Жавхлан нэгэн шинэ авъяасаа нээлээ. Тэрээр яруу найрагт хүч үзэж анхныхаа уран бүтээл болох “Аястай аягтайхан хорвоо” дуугаа ангийн анд “Омогшил” хэмээх О.Баянмөнхөөр дуулуулсан нь хүмүүст ихэд таалагдана лээ. Яруу найрагч аавынхаа авъяасыг өвлөж хожуу ч гэсэн уран бүтээл туурвиж, анхны уран бүтээл нь хүмүүст таалагдсан нь дуучин Жавхланд урам өгч цаашид яруу найрагт хүч үзэхээр шийдээд байгаа гэнэ. Ийнхүү Зохиолын дууны ханхүү яруу найрагт хүч үзэж эхэллээ

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.