С.ЭРДЭНИЙГ ЯЛЛАХ ЗӨВХӨН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ГЭЖ НАМЫН НӨХӨД НЬ ҮЗЭЖ БАЙНА

2009/02/19
Share |
Хүмүүс: С Эрдэнэ | 
С.ЭРДЭНИЙГ ЯЛЛАХ ЗӨВХӨН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ГЭЖ НАМЫН НӨХӨД НЬ ҮЗЭЖ БАЙНА

С.Эрдэнийг яллах хэнд ашигтай байв аа. Энэ бол зөвхөн улс төрийн хэлмэгдүүлэлт гэж намын нөхөд нь үзэж байна. Төрийн хөрөнгөнөөс идэж, сонгуулийн дүнд засвар оруулсан гэж яллаад байгаа ч үнэн хэрэгтээ, үүнийг нь батлах нотлох баримт байхгүй байсан нь хэрэг мөрдөн байцаалтын явцад илэрхий ч байсан. Бид шүүхийг ингэж шударга бус шийдвэр гаргахын мэдэж байсан бол эртнээс нөхрөө өмгөөлөх арга ажиллагаанд шилжих байсан юм. Даанч оройтсондоо харамсаж байна гэхдээ бид бууж өгөхгүй гэж Нийслэлийн ардчилсан намынхан хэллээ.

Хохиролгүй, гомдолгүй гэдгээ Сэлэнгэ аймгийн нийгмийн даатгалын газраас эхлээд мэдэгдчхээд байхад үүнийг нь авч хэлэлцэхгүй яллах шалтгаан болгоод байгаа нь яалт ч үгүй энэ хэрэгт улс төрийн явуулга байгааг харуулж байгаа хэрэг гэлээ. Анх Эрдэнэд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн цагаас л хэрэг бүрдүүлэлт тэр чигтээ хуурмаг байсан, эрүүгийн зүйл заалтыг өөрчлөх, нийслэлийн прокурорт шилжсэн үед нь мөрдөн байцаалт явуулаагүй гээд бүгд но-той байгааг хэллээ. Энэ нь эцэстээ зөвхөн Эрдэнийг яллаад өнгөрөх биш цаанаа ардчилсан намынхан сонгуульд будилаан хутгадаг гол эзэд нь гэж харагдуулахыг хичээсэн жүжиг байсан гэдгийг мөн хэлээд авсан

TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.