3 САЯ ТОНН НҮҮРС ХУРААЛГААСТАЙ ХАВАР УГТАЖ БАЙНА

2009/02/19
Share |
Хүмүүс:
3 САЯ ТОНН НҮҮРС ХУРААЛГААСТАЙ ХАВАР УГТАЖ БАЙНА

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт нүүрс олборлох экспортлох зөвшөөрөлтэй 3 компани ажиллаж байна. Монгол Улсын 10 хувийн хөрөнгө оруулалттай Монгол алт компани, Хятадын 50 хувийн хөрөнгө оруулалттай Чин хуа мак, Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай Southgobi sands компаниуд юм. Southgobi sands компанийн захирлын хэлж байгаагаар, энэ компани 2008 оны 4 сараас олборлолт хийсэн. Үйлдвэрийн хүчин чадал нь жилдээ 8 сая тонн нүүрс олборлох бололцоотой. Одоогийн байдлаар олборлосон нүүрсээ Хятадын Сэхээ боомт руу гаргаж чадахгүй байгаа. Он гарсаар 6 машин нүүрс л гаргасан. Үйлдвэрийн талбай дээр 800 мянган тонн нүүрс хэвтэж байна. Энэ нүүрсээ экспортолно гэвэл Шивээ хүрэнгийн боомт 24 цагийн турш ажиллаж байж 3 уул уурхайн компани нүүрсийг экспортолж дийлнэ гэж байлаа. Нэг компани л гэхэд өдөрт 120 автомашин нүүрс гаргах хүчин чадалтай гэдгийг Southgobi sands компани төслийн удирдагч Бат-Эрдэнэ хэлсэн.

Southgobi sands шиг байдал Чинхуа мак компанид ч бий. Мөн Монголын алт компанид ч тулгарсан. Гурвуулаа хүчин чадал сайтай орчин үеийн Канад ОХУ, Герман, Японы тоног төхөөрөмжөөр олборлолтоо хийдэг. Олборлоод л байдаг ч нүүрсээ гаргаж чадахгүй байна. Нэг тонн нүүрс хилээр гаргахад гаалийн хураамж гээд 1 доллар төлдөг. Сая тонн нүүрс гаргахад нэг компани зөвхөн гаальд сая доллар оруулна. 3 компани гаргавал 3 сая доллар. Үүнд нөөц, ус гээд төрөл бүрийн татвараа нэмбэл Монгол Улсад нэг л компани зөвхөн татварт л 33 тэрбум төгрөг багадаа төлнө. Нөөцийн төлбөрт л гэхэд 500 мянган доллар жил бүр өгөх учиртай гэдгийг ч хэлж байсан юм. Харамсалтай нь байгууламжаа бариад уурхайгаа ашиглалтанд оруулсан ч экспортолж чадахгүй байгаа нь төмөр зам байхгүй, боомтын үйл ажиллагаа 24 цаг биш гэдгийг ч компанийнхан учирлаж байсан. Тэгвэл энэ компаниудын олборлосон нүүрсийг худалдан авах бэлтгэлээ хятадууд аль хэдийнэ хийчихсэн. 22-хон минутанд 45 чингэлэг буулгах чадалтай төмөр замын ачаа буулгах анги байгуулсан. Нэгхэн жилийн дотор 420 километр төмөр зам бариад манай хил дээр ирээд зогссон. Сэхээ боомт ирээдүйд Эрээнээс ч илүү болно гэсэн зорилт тавин манай улсын байгалийн баялгийн уурхай болсон говийн хил дээр цэцэглэн хөгжиж эхэлжээ. Авто зам, төмөр замаа байгуулсан хятадын тал хэрвээ монголчууд хүсвэл бид 11 метрээс илүү өргөн авто зам барьж өгч чадна. Мөнгөнд санаа зовох зүйлгүй төмөр зам ч байгуулж өгнө гэж хэлж байна. Харин уул уурхайнхаа баялгаараа гайхуулсан бид цээжээ дэлдээд өнөөх л хуучин дүр зургаараа байсаар байгааг Шивээр хүрэнгийн боомт харуулж байна.

Өмнөговь аймгийн уул уурхайн салбар тойрсон асуудлаар бид тусгай нэвтрүүлэг бэлтгэж байгаа. Уг нэвтрүүлгээр говийн хөгжлийн 3 толгойн асуудал, дэд бүтцийн ч бид хөндөнө. Баасан гарагийн зохиогчийн хөтөлбөрөөр та хүлээн авч үзээрэй.

TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
fdyssdnk n2XfXqfpgcyuszwgbe, [url=http://ppsgsqckprkn.com/] ppsgsqckprkn[/url], [link=http://rjtmvfzhsukc.com/ ]rjtmvfzhsukc[/link], http://xqcyopddclvu.com/
IP:5.101.64.74  2018-03-07 18:36:27
tjnvzovj bnmyYotacliqldtipq, [url=http://wmwnubnfubco.com/] wmwnubnfubco[/url], [link=http://zolccqxvsspx.com/ ]zolccqxvsspx[/link], http://szqjbtpwcxqx.com/
IP:5.101.64.76  2018-03-07 19:16:47
srlcfrsmgse kcibwexejxzjlcviql, [url=http://aaycxsfcvszp.com/] aaycxsfcvszp[/url], [link=http://zzghwzesgmhs.com/ ]zzghwzesgmhs[/link], http://tdjyhkptetei.com/
IP:5.101.64.70  2018-03-08 14:06:34
gwcypwkyw IGohwGlmovuezxmwlj, [url=http://fimbcpdlreps.com/] fimbcpdlreps[/url], [link=http://ustbsehlkfwr.com/ ]ustbsehlkfwr[/link], http://tzrjpvefbpfe.com/
IP:5.101.64.73  2018-03-08 21:53:26
izrtxef X72xprxdycdzxpgjnp, [url=http://bduqhdbcdczt.com/] bduqhdbcdczt[/url], [link=http://kzjeurwslcru.com/ ]kzjeurwslcru[/link], http://gfvlvglvpdur.com/
IP:5.101.64.74  2018-05-03 03:32:02
xicedb Rmxn0Njzxloybkzecz, [url=http://syffkjfgdnxl.com/] syffkjfgdnxl[/url], [link=http://nwwtedytlmht.com/ ]nwwtedytlmht[/link], http://obqhngmdtlop.com/
IP:5.101.64.70  2018-05-03 17:45:53
dvfpclv BVqjx9ymxswwfrjufw, [url=http://plcssazzusqk.com/] plcssazzusqk[/url], [link=http://awqxilbquxcb.com/ ]awqxilbquxcb[/link], http://kfefrkfbhmnt.com/
IP:5.101.64.73  2018-05-04 17:56:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.