Хүмүүс: Саманд Жавхлан | Түвшинжаргал Баясгалан | |
Ирэх цагаан сараар ээлжит шагналын хур буух нь ээ. Мэдээж хэрэг хэдэн арваараа шагнагдах хүмүүсийг нэр зүстэй нь хэлж барахгүй нь. Ямартаа ч та бидний танил С.Жавхлан, Т.Баясгалан нар МУГЖ цолоор энгэрээ мялаах аж. Хоёр жаахан сөөсийсөн юм өглөө оройны хайр дуулсаар гарч ирсэн цаг саяхан. Олдог мөнгө нь сая гараад ирэнгүүт л оддын шуухинаа тусан мөр мөрөө хөөсөн. Тэр хоёрыг хайр сэтгэлийн холбоотой хагацаж салаад гутарч байна, дахин нийлэх гэнэ, тэр нь илүү, энэ нь дутуу гэсээр улам бүр олны сонирхолд хөтөлсөн. Гэхдээ энэ хоёр залуу зүгээр суугаагүй. Цаг наргүй хөдөлмөрлөхийн үр шимээр авдаг хэд нь халаасандаа багтахаа больж , хоолойных нь цар хүрээ ч гэсэн бусад дуучдаасаа цойлон гарсан. Энэ хоёр залуугийн араас болсон болоогүй олон дуучид төрөн нийтийн дууг намаг балчигт унагааж орхисон. Гэвч энэ хоёрыг тэдэнтэй өрсөлдүүлсэн нь өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн нүдээ олсон хэрэг болсон. Хувийн амьдралдаа ч бас зөндөө алдаж явсан С.Жавхлан нь арай чамбай юм гэсэндээ хаширлаж хаширлаж нэгэн бүсгүйтэй учир явдал үүсгэн үрийн зулай үнэрлэсэн ч нэг гэрт толгой холбосонгүй.
Нэр алдарт хүрсэн Т.Баясгаланг хөгшин залуу олон амьтан эргүүлж амьдралыг нь алдуулах шахсан ч тэр алдаан дээрээ суралцан сумоч асан Кёкүшюзан Д.Батбаяртай ойртсоноор эрт урьдын алдаагаа ардаа орхижээ. Энэ мэдээллийн мөн чанар нь хувийн амьдралтай нь холбоогүй ч гэлээ өөрсдийнхөө хүчээр явсан залуус ямархан бэрхшээлийг давж амжилтад хүрснийг бусдад үлгэрлэх гэснээс л тэр. Ямартаа ч С.Жавхлан, Т.Баясгалан нар МУГЖ цолоор энгэрээ мялааахаа сайн мэдэж байгаа бөгөөд дээл хувцас, угаалга цайллагандаа аль хэдийнээ бэлдээд эхэлчихсэн гэнэ. Ер нь өмнөх жил ч гэсэн тэднийг энгэр цоолно хэмээн олон хүн сэтгэл санааг нь хоёрдуулснаас хий хоосон хувцас хунар бэлдээд шатаж байсан хөгжилтэй түүх ч бий. Энэ удаа баараггүй энгэр цоолох учраас бэлтгэлээ жинтэйхэн хангаж байгаа бололтой. Ямартаа ч Т.Баясгалангийн нөхөр УИХ-ын гишүүн Д.Батбаяр эхнэрийнхээ гавьяатын найрыг Япон Монгол улсуудыг дамжуулан нижгэр тэмдэглэхээр ээлжит бус чуулганаа ч анзаарах сөхөөгүй харайлгаж яваа гэнэ шүү
Маш нууц