СОНГУУЛИЙН АМЛАЛТЫН МӨНГИЙГ СОНГОГЧДЫН ХАЛААСНААС БОСГОНО

2009/02/20
Share |
Хүмүүс:
СОНГУУЛИЙН АМЛАЛТЫН МӨНГИЙГ СОНГОГЧДЫН ХАЛААСНААС БОСГОНО

Тэр өдөр их дулаахан байсан. Сүү цагаан идээ дэлгэрсэн, хүн бүхэн зан сайтай, ходоод дүүрэн зуны халуун өдрүүдэд айл бүрийн хаалгыг тогшиж АН-ын ухуулагчид нэг сая төгрөгийн тухай сонгогчдод дуулгасан. Таны халаасанд илбийн мэт орох энэ мөнгө зөвхөн ялалтын дараа гэж хэлэхээ бас мартаагүй. Тун удалгүй өөр нэгэн хаалга балбаж, нохой шуугиулсан. Энэ удаад малгай, цамцан дээрээ гал улаан сарнайтай эрхэм ухуулагч зогсож байлаа. Тэр илүү ихийг амласан. МАХН-д өгсөн таны санал 1.5 сая төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн. Сонсож болох, үзэж харах бүхий л сувгийг ашиглан энэ тухай ярьж эхэлсэн. Дарга цэрэг, ухуулагчгүй бүгд. Сүүлдээ иргэд хоорондоо энэ тухай ам булаалдан ярьсан. Сайхан байлаа.  Ямар ч тохиолдолд Монголчууд 1000000-1500000 төгрөг халааслахаар боллоо. Хүн өгнө гээд байхад хэн дургүйцэх билээ. Сонгогчид ч бас хөдөлмөрлөсөн.

Тэр нэг сайхан нартай өглөө эртлэн босож, ганган хувцаслаад сонгуулийн байрлуу яарсан. Саналаа өгч, сонголтоо баталгаажуулсан. Ах дүү хоёр нам олон ч санал авсан. Тэд амлалтаа хэрэгжүүлж болохуйц суудал авлаа. Эрхэм гишүүдийг тангаргаа өргөсөн тэр цагаас хойш чимээгүй хүлээлт, энэ тухай сануулсан үгс тасраагүй. Амласан хүмүүс ч таг дуугүй байгаагүй. Ичсэн нүүрэндээ л тэр биз, энэ тухай яриад байсан. Нэг л өдөр дээр заларсан нөхдүүд иргэдийн халааснаас цалингийн 20, 30 хувь гэсэн нэрээр мөнгө татаж байгаад, буцаагаад таны сая таван зуун мянган төгрөг гэж мишээж байгаад өгөх төлөвлөгөө зохиосон байна. Төрийн албан хаагчдын цалин дунджаар 300 000 төгрөг. Тэдний халааснаас 98.6 тэрбум төгрөгийг авч байгаад буцаагаад хувааж өгөх гэж байгаа бололтой. Яахав. Ядаж төрийн албаны эрх мэдлийг ашиглаж цалингаасаа гадна орлого олж амьдардаг нөхдүүдэд давхардуулж 1.5 саяыг өгөхгүй гэсэн ухааныг тань үнэлмээр санагдчихлаа. Гэхдээ тэдний энэ башир арга дан ганц төрийн албан хаагчдын халаасыг тэмтрээд өнгөрөхгүй бололтой. Бусдынх нь халааснаас аваад буцааж өгөх ухааныг тэд олж л таарна. Архи тамхины татвар энэ тэр гээд яриад л байгаа. Тэр ухааныг энгийн нэгэн сонгогч би урьдчидлан таашгүй

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в ÐŸÐµÑ‚ÐµÑ€Ð³Ð¾Ñ „е ЗакладкР¸ бошки в Усть-кут
IP:185.46.84.202  2018-03-04 21:25:24
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.