Ардчилсан намд шургалсан албан тушаалын наймаачдыг шахан зайлуулъя

2009/02/20
Share |
Ардчилсан намд шургалсан албан тушаалын наймаачдыг шахан зайлуулъя

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам АН-д шургалсан, арчаагүй этгээдүүд хувийн явцуу ашиг сонирхолдоо хөтлөгдөн, 20 жилийн түүхтэй ардчилсан хүчний нэр хүндийг хөсөр хаяж байна. Авлигын гэмт хэргээс мултарч, арьсаа хамгаалахын тулд алиалан салбаганасан, архи спиртээр ардаа хордуулсан ахиж дэвждэггүй  улстөрийн рейтингээ  өсгөх гэсэн, далимдуулж байгаад давхар мэх хийх гэсэн арчаагүй үйлдэл бүрийг АН-ын гишүүд бид эрс буруушааж байна.

Эврээ ургахаар эхийгээ мөргөж, АН-ыг сайдын сандал суудлын төлөө арилжиж, МАХН-ын заавраар  доромжлон гутааж явсан Л.Гүндалай УИХ-ын гишүүний бүрэн эрхээр арьсаа хамгаалах болохоороо манай намыг хоргодох байр болгосон. АН-ын нэр хүнд, гишүүдийнх нь итгэл үнэмшил рүү үсэргэсэн шүлс, шивсэн хараалыг нь харсан нүд сохроогүй, сонссон чих бөглөрөөгүй, ой ухаан мартаагүй байна. Ууж идэх болохоороо унасан морио хаяж, цай өгсөн айлынхаа аяганых нь ёроол руу  нулимж явсан урваач одоо бүр даварч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж ичих ч үгүй шарваж  байна.

Үлгэр домог, уран зохиолын баатруудыг агуу их Чингис хаан, ардчиллын өлгий хүчирхэг Америкийн Ерөнхийлөгчтэй адилтган, нэгэн зэрэг өөрийгөө зүйрлэсэн нь улс төрийн гүн балайрал төдийгүй гажигтай үг бүхэн нь ухаант түмний элэг доог болж байна. Төрийн тэргүүний сонгууль хэргээс мултрах заль мэх биш гэж “Юун гуя” хэмээн шоглон ярьдаг монголчууд мэдэхийн дээдээр мэднэ.

Ардчилсан хувьсгалын туг нь болж дэрвэсэн МҮАН, МоАХ-ны араар нь тавьж хор хутгасан,  албан тушаалын шуналаар дүүрсэн соцдекүүд, ард түмнийхээ өөдөөс буу шагайсан этгээдүүдийн өвөрт сүнсээ худалдсан “Алтан гадас”-ынхан үнэнч шударга эгэл жирийн гишүүдийн итгэл үнэмшлээр тоглодгоороо тоглох гэж байна. Ардчилсан хувьсгал давалгаалж байхад ор сураггүй байсан, албан тушаал, арилжаа наймааны панзчин Г.Батхүүд АН-аас нэр дэвших түүх намтар, эр зориг, зангараг чансаа огтхон ч байхгүй. Тоглоомын засгийн газрын утсан хүүхэлдэйнүүд, МАХН-ын дагавар магнайнуудыг АН-аас шахан зайлуулаагүй цагт бид хүчирхэгжиж бэхжихгүй, бид ялан дийлэхгүй. Улсын наадамд морь уях, уудаг иддэг наймаа хийхээс улс төрийн тэмцэл тэнгэр газар шиг ялгаатай.

“Алтан гадас”-ын албан тушаалын наймаачид АН-ын нэр хүндээр ард түмнээс саасан мөнгөөрөө түрий барих юм бол Ерөнхийлөгчийн сонгууль башир жүжиг, ардчилал хүртэл хуурамч үзүүлэн болно. 2001 онд зохион байгуулсан их сунгаа их хагарал, их хэрүүл болж, МАХН-ыг Социнтернд элсүүлэн долигоносон Р.Гончигдоржийн найруулсан хор намыг хордуулан шившигт ялагдалд хүргэсэн. Урвагч, салан тусгаарлагч, ардчилсан хувьсгалын анхдагчдыг үзэн ядагч М.Энхсайхан ч өөдөө шидсэн чулуу өөрийн толгойн дээр гэгчээр 2005 онд шившигтэйгээр ялагдсан. Энэ ялагдалд УИХ дахь МАХН-ын бүлгийн орлогч Р.Гончигдорж тэргүүтэй хор найруулагчдын хувь нэмэр онцгой их байсан. АН-ыг албан тушаал, ардчиллыг авлига, ардын сонголтыг алт болгож хардаг “Алтан гадас”-ын загалмайлсан эцэг Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нар ч арчаагүй нэрээ завсарт нь хавчуулж, тандан туршиж байна.

Ардчилсан хувьсгалын алтан хараацай, ардчиллыг өмгөөлөн хамгаалагч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг улс төрийн алиа салбадай, улс төрийн янхнууд ганцаардуулан хавчиж байна. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын ардчилсан хувьсгалыг удирдсан нэг өдөр ард түмний сонголтыг албан тушаалаа хадгалах, арчаагүй сонирхлоо хамгаалах хэрэг болгосон урваачдын 10 жилээс илүү үнэ цэнэтэй. Ард түмний улс төрч, ардчиллын үнэнч зарц Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыгаа тууштай дэмжиж, ардчилсан хувьсгалын ойгоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялалтаар тэмдэглэе. 
Ардчилсан тэмцлийн туг С.Эрдэнэ, журмын нөхдийгөө бид улс төрийн зорилгоор шорон гянданд суулгах гэж МАХН-д дагаар ороогүй. Ардчиллаа худалдах гэж, анд нөхдөө барьж өгөх гэж АН байгуулагдаагүй.

Эрхэм журмын нөхөд өө. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох Их хурал, ҮЗХ-ны хурлаас ардчиллыг худалдагчдад хариуцлага тооцох түүхэн шийдвэр гаргацгаая. Ардчилсан хувьсгал эхэлсний 20 жилийн ойгоор хонхны дуундаа түрлэг нэмж, Ардчилсан намаа авран хамгаалж, ардчиллын тугийг ахин мандуулцгаая. Журмын нөхөд Та бүхнийгээ улс төрийн шударга тэмцэл, ардчиллаа сэргээн мандуулах их үйлсэд уриалж байна. Бид түрхрэн босвол коммунизмыг нурааж, тусгаар тогнолыг тунхаглаж, ардчилал, эрх чөлөөг авчирч чаддагаа нотлон харуулсан. Бидний зүрх сэтгэл, үзэл баримтлал  авлигачдынхаас цэвэр шударга, бид олуулаа, бид хүчирхэг билээ

Ардчилсан намын хэсэг гишүүд

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Suane Too many coitlmmenps too little space, thanks!
IP:2.228.87.2  2014-04-05 03:34:17
Jaclyn Articles like this really grease the shafts of knolewdge.
IP:188.143.232.27  2016-04-17 22:33:13
Vicki That”s more than seibsnle! That”s a great post!
IP:188.143.232.27  2016-04-19 00:32:48
Stone That”s a sensible answer to a chlliengang question http://mqjkeugsgd.com [url=http://gdeqpwiqw.com]gdeq pwiqw[/url] [link=http://xghnenc.com]xghne nc[/link]
IP:188.143.232.32  2016-04-19 09:02:56
Armena For the love of God, keep writing these arietlcs.
IP:188.143.232.27  2016-04-19 19:17:23
Carlie Begun, the great internet eduoitacn has. http://eirfardfe.com [url=http://rsjcyhhmr.com]rsjc yhhmr[/url] [link=http://cdhfqyce.com]cdhf qyce[/link]
IP:188.143.234.155  2016-04-20 00:19:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.