С. Жавхлангийн "Түмний минь дуртай дуунууд" тоглолт 120 саяын орлого олов

2009/02/23
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
С. Жавхлангийн

Салхи Дамбий зохиолын дууны ханхүүгийн зарыг сайн тараасан бололтой. Эдийн засгийн хямрал, дээрээс нь Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болох гээд хэтэвчин дэх хэдээ хэмнэхээс өөр аргагүйд хүрээд байгаа нь нууц биш. Гэсэн ч Жавхлангийн тоглолтыг үзэх гэсэн олны хөл бөхийн өргөөг дарав. Таван өдрийн турш үзэгчийн хөлд даруулсан энэ тоглолт Самандын хүүгийн фенүүдийн хүсэлтээр дахин энэ сарын 19, 20 нд  болоод өнгөрлөө.
2 сарын 10. Тоглолтын хоёр дахь өдөр. 6000 төгрөгийн үнэтэй тоглолтын билетийн сураг ч алга. Тоглолт эхлэхээс хэдэн өдрийн өмнө зарагдаж дууссан ажээ. Ихэнх нь шагчдын гарт орчихож. Бүр хоёр нугарч 8000-12000 төгрөгт хүрсэн байна. 2500 хүний суудалтай Бөхийн өргөөнд гишгэх зай байсангүй. Сониуч зарим нь тооны машин гаргаж гурван өдрийн тоглолтын орлогыг Жавхлангийн өмнөөс гаргаж өөр хоорондоо ярилцана.

Сартай шөнийн сэлүүхэндээ
Сайхан байгаль ганган чиг байна
Салаад одсон амраг чамайгаа
Санан санан дуулмаар байна... гэсээр” Сартай шөнө”-өөр “ Түмний минь дуртай дуунууд” эхлэв. Тоглолтонд  залуу дуучин Түмэн-Өлзий, Идэржавхлан, ӨМӨЗО-с уригдаж ирсэн Баатаржав нар ая дуугаа өргөсөн юм. Баатаржав нас бага ч намба  зааж хайртай дуучных нь дууг хэвлүүхэн гэгч дуулсанд өхөөрдсөндөө тайзнаас буулгах дургүй  байлаа үзэгчид. Тэрээр СТА С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг Монголын хүүхдийн ордны дуучид болон, “Хөх Монгол” Чуулгынхантай дуулсан юм. -“Бид адилхан Монголчууд. Биднийг алтан нар адилхан ивээг” гэж хэлээд дуулахад олон хүн нулимс унагаж байсан. Өвөр Монголын Хайлаар хотод амьдрах нэгэн хүү өөрийнх нь дууг зүрхэнд нь хоногштол дуулсанд сэтгэл нь хөдлөн тоглолтдоо урьсан гэдэг. Зохион байгуулалтаас эхлээд инженер техникийн алба хүртэлх багийн бүрэлдэхүүнтэй 150 гаруй хүн ажиллсан гэж байгаа. Гурван цаг шахам үргэлжлэх энэ тоглолт дуу шуутайхан болсон юм. Олонд үнэлэгдсэн бүх л дууг нь үзэгчид даган дуулж дуучны цээл хоолой ч хөвөрсөөр. Оюутны ширээнээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн Увсын хүүгийн анхны дуу “Хонгорхон үр минь” энэ үдэш эгшиглэж яг л өчигдөрийн юм шиг шинээрээ бас халуухан байсан юм. Үзэгчид бүр Баясгаланг орлон

“... Үрээ гээд бодохын цагт
Үнэр нь ханхийж сэтгэл сэргэнэ ээ... гэж хоолой мэдэн сэтгэлээсээ дуулж байлаа.
Анх СУИС-аа төгсчихөөд  амьдралын олон салаа замын хаагуур нь явах вэ гэж эргэлзэхдээ  “Харин” нэртэй анхны цомгоо гаргаж басан тэрээр удалгүй “Хүүгийн бодол”-ыг олжээ. Хүүгийн бодолд “Самандын Жавхлан” цомгийн санаа төрж хөдөөгийн хүү амьдралд ухаажихдаа “Би Монгол хүн” хэмээн бардамнаад авсан. Түүний сэтгэлд “Чононгоо” эгшиглэж, “Хайрын талст” амьдралын хөг нэмэн эгшиглэсээр.

Түүний аав шүлэг зохиолд дуртай нэгэн байсан гэдэг. Тиймдээ ч Жавхлан сүүлийн үед үзэг цаас нийлүүлэх нь их болсон гэх. Жавхлангийн сүүлд гаргасан “Хайрын талст “ цомгийн зарим дууных нь шүлэг түүний бичсэн шүлгүүд гэнэ лээ. Үүний нэг нь ангийн анд О.Баянмөнхийн захиалгаар хийгдсэн “Аягтай аястайхан хорвоо” дуу юм. Тэр бас Сүхбат аваргад зориулж “Нууцхан сэтгэлийн үнэн” нэртэй дууны шүлгийг бичсэн байна.

...Уяран хайланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь
Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу яагаа бол
Унаж босч тэнцэж үнэнтэй нөхөрлөсөн андуухан энэхэн заяа минь
Унаган төрөлх нутаг гэгээн өвгөдийн ариун ёсондоо таацаа юм болов уу
Хаая хааяхан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэнслэх юм аа... гэж Жавхлан шүлэглэжээ. Түүний цаана дэлгэцэн дээр Сүхбат аваргын уран барилдаан, 2006 оны наадмаар аваргын зодог тайлаад есөн хөлт цагаан тугандаа адис авч байгаа дүрс бүхий бичлэг гарч олны сэтгэлийг огшоогоод авна лээ. Энэ орой үзэгчдийн танхимд Сүхбат аварга ирсэн байсан бөгөөд өөрийн хүндлэл болгож алд цэнхэр хадаг Жавхланд барилаа.

Үеийн хэдээ бодвол дэндүү эрт олонд танигдсан зохиолын дууны ханхүү зарим үед жаахан бардам загнах нь бий. Эсвэл хэнэггүй ч юм уу гэмээр санагддаг юм. Барагтай бол сэтгэлээсээ ярих нь ховор түүний сонин авир зарим нэгнийг гайхуулаад авах нь энүүхэнд. Ямартаа л хэвлэлийн бага хуралдаа имижмейкэр “Донж”-ийн Төгөлдөрийг явуулж байхав. Цагдаагийн хувцас өмсөн, цагдаагийн хошууч Энхмандахын тоглосон гитар, аман хуурын аянд:

...Хүү нь ээждээ эрхэлсэн
Хүсээд ирэхгүй тавилан минь
Хүний дайтай явахсан гээд
Хүлгийн жолоо татсангүй ээ... хэмээн үзэгчдийн сэтгэлийг хөвөлзтөл дуулсан юм.  Мөн “Чононгоо” дуугаа үзэсгэлэнт бүжигчин охидын хамт дуулж сонирхууллаа. “Хайрлаж болохгүй хайр”-аа “Хайрын гэгээн бороо”-нд дуулсан МУСТА Жавхлангийн тоглолт ийнхүү сэтгэл догдлуулсан мөчүүдээр дүүрэн байлаа.

Тэр энэ удаад хүүхэд баярлуулахаар шийджээ. Тиймдээ ч бэлэг бэлдсэн байна. Гэхдээ энэ бэлэг бас учиртай. 108 ширхэг оньсон тоглоом зэхсэн ажээ. Монголын ирээдүй болсон хойч үеийнхэн минь ухаан саруул, оюун цэлмэг байгаарай гэж тэр  бэлгэджээ. Жавхлан бас хүүхдийн төлөө “За”-д нэгдэж байна гэдгээ ч хэлсэн юм. Ийнхүү түүний тоглолт он гарсаар тоглогдсон хамгийн нүсэр бас хамгийн ярих сонинтой тоглолт боллоо

Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
carabanda ПлатфорР¼Ð° флексби купить ханка Самара купить эйфоретР¸ÐºÐ¸ купить Герман Щёкино Лирика в ЗнаменсРºÐµ семена бошки Как курить гашиш через иголку книги бро в обход КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Выксе КАК ВЫВЕСТИ ТРАМАДОР› виды описаниРµ наркотиРºÐ¾Ð² Отзывы алкоголР¸ÐºÐ¾Ð² о ÐÐ°Ð»Ñ‚Ñ€ÐµÐºÑ Ð¾Ð½Ðµ и его описаниРµ Купить нитроэтР°Ð½ в москве сколько времени спайс выходит из организР¼Ð° кислота лсд купить Иней Ð‘ÐµÑ€Ñ‘Ð·Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ Купить закладкР¸ LSD в ВоронежРµ ДиметокР°Ð¸Ð½ Героин в Симе купить Гашиш Ð“Ñ€ÑÐ·Ð¾Ð²ÐµÑ † Белый порошок который нюхают ЗакладкР¸ ЯлутороР²ÑÐº Нижняя амфетамР¸Ð½ ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ Ногинск ÐŸÑÐ¸Ñ…Ð¾Ð°ÐºÑ ‚ивные веществР° РусдосуР³ саратов купить IKEA Верхняя Тура кокаин цены Как курить через водник Марки в ÐœÐ¾Ñ€Ð¾Ð·Ð¾Ð²Ñ ÐºÐµ КонструРºÑ‚Ð¾Ñ€ амфетамР¸Ð½ легал рц открыть купить амфетамР¸Ð½ онлайн ЗакладкР¸ шишки в Катав-ив
IP:141.101.132.242  2018-02-25 16:38:09
suba me Anc1ae You are my aspiration, I possess few web logs and rarely run out from post . аАа’аАТ‚аЂТ˜Tis the most tender part of love, each other to forgive. by John Sheffield.
IP:89.28.10.242  2018-12-21 06:10:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.