Хүмүүс: Г Өсөхбаяр | |
Архангай аймгийн "Бөхбилэгт" дэвжээ болон Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс "Аваргын суудал" гэдэг зvйлийг санаачилж, хадаас оруулалгvй урласан том модон сандлыг Монгол Улсын Далай аварга Г.Өсөхбаярт битvvний барилдааны vеэр гардууллаа. Архангай аймгийн Нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишvvн, Эрvvл мэндийн сайд С.Ламбаа Г.Өсөхбаярт “Аваргын суудал”-ыг гардуулан өглөө. Анхны суудлыг Далай аваргад өгч байгаа бөгөөд Монгол бөхийн өргөөний зvvн талын тэргvvн магнайд байрлуулсан юм. Цаашид ийм “Аваргын суудал”-ыг урлаж олон аваргад өгч байхыг Архангай аймгийн нутгийн зөвлөлөөс уриалсан байна
Ардын эрх