Төрийн золголт

2009/02/28
Share |
Хүмүүс:
Төрийн золголт

Төрийн ордон өнөөдөр үндэсний хувцсаар гангарсан эрхмүүдийн хөлд дарагджээ. Үнэтэй торго, булга минжин хантааз, гоёмсог загвартай дээлээр гоёж, гартаа чулуун хөөрөг атгасан төрийн хар хүмүүс төрийн хүндэтгэлийн ёс жаягийг дагаж, мэнд амраа мэдэлцэн золголоо. Жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өглөө УИХ засгийн гарын гишүүд, төрийн байгууллагуудын удирдлагууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай золгодог. Төрийн золголт хэмээн нэрлэдэг энэхүү ёслол энэ жил эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр эхэллээ. Золгуут хийхийнхээ өмнө төрийн гурван өндөрлөг төрийн түшээд, албан хаагчдыг дагуулан эзэн Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Одоогоос найман зуу гаруй жилийн тэртээ төв Азийн цээжинд орших тал нутагт нүүдэллэн амьдарч байсан Монгол туургатныг нэгтгэж, улс гүрнээ байгуулсан ачтан бол Чингис хаан.

Тухайн үедээ нээгдээгүй байсан америк болон соёл иргэншил үгүй байсан африкийг эс тооцвол дэлхийг бараг тэр чигээр нь эзэлсэн их гүрнийг байгуулж, Монгол гэдэг нэрийг ертөнцөд дуурсгасан их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа төрийн хүндэтгэлийн цогцолборт золголт эхэллээ. Төрийн ордны өмнө баригдсан төрийн ёслол хүндэтгэлийн цогцолборт энэ жил анх удаа төрийн золголт болсон юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар тусгай суудалд сууж, бусад хүмүүс тэдэнд очиж золголоо. Хамгийн эхлээд Ерөнхий сайд Баяр Ерөнхийлөгч Энхбаярыг хүндэтгэн золгосон. Цайвар өнгийн дээлээр гоёж, бүрх малгай духдуулсан Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй золгосныхоо дараа УИХ-ын дарга Дэмбэрэлд хадаг барьж золголоо. Тэрээр тэргүүн хатагтай болон УИХ-ын даргын гэргий нартай ч хүндэтгэн золгож, хадаг барьсан юм. Хэдийгээр УИХ-ын дарга Дэмбэрэл насны хувьд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн дотроо төдийгүй төрийн өндөр алба хашиж байгаа хүмүүс дотроо ахмадад тооцогдох ч тэрээр төрийн ёс жаягийн дагуу ерөнхийлөгчид хадаг барьж золголоо. Энэ жилийн төрийн золголтонд УИХ засгийн газрын гишүүд, дэд сайдууд, яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, УИХ, Засгийн газры харьяа байгууллагуудын дарга нар гээд 200 гаруй хүн хамрагдсан. Тэд ээлж дараагаар Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүнтэй золголоо. Үндэсний хувцсаар гангарсан УИХ-ын гишүүдийг шадар сайд Энхболд тэргүүлсэн. МАХН-ын бүлгийн ахлагч Лүндээжанцан, ХЗДХ-ийн сайд Нямдорж, гишүүн Раш гээд ахмадаасаа эхлээд УИх-ын гишүүд төрийн гурван өндөрлөгтэй золгосон юм

TV5 TB

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka Реагент в Ð’ÐµÑ€Ñ…Ð¾ÑÐ½Ñ ÐºÐµ Купить ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в РаменскР¾Ðµ сонэкс таблеткР¸ Спайс в ТрехгорР½Ð¾Ð¼ Шишки ак47 в КлимовсРºÐµ кристалР»Ñ‹ мдма дозировРºÐ° ГремячиР½ÑÐº купить кокаин Соль закладкР¸ пермь АлексанР´Ñ€Ð¾Ð²ÑÐº купить Шмыг Ð°Ð½Ð¾Ð½Ð¸Ð¼Ð½Ñ ‹Ðµ наркомаР½Ñ‹ группы Спайс в Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº Купить закладкР¸ LSD в НовоалеРºÑÐ°Ð½Ð´Ñ€Ð¾Ð² ске Купить Кокаин в Шихане ЗакладкР¸ соли крым ЗакладкР¸ кокаин в КрасносР»Ð¾Ð±Ð¾Ð´ÑÐºÐµ ЗакладкР¸ гашиш в Демиде 1 к 30 Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в ГорнозаР²Ð¾Ð´ÑÐº Пабло эскобарР° биографР¸Ñ купиклаР´ Липецк купить Снег ТекирдаР³ купить Кока ханка это Новый Оскол купить Кока Купить Кокаин в Судже закладкР¸ наша марка ЗакладкР¸ шишки в КодинскРµ закладкР¸ в ЛабинскРµ героин москва закладкР° Балахна купить Шмыг a29 что это закладкР¸ наркотиРºÐ¾Ð² спб СнежногР¾Ñ€ÑÐº купить ускоритРµÐ»ÑŒ Шишки в ГаджиевР¾Ð¼ ТрамадоР» в Касиме 24 yy biz стаф в Сысерть
IP:46.161.61.98  2018-05-06 00:30:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.