Дуучин Баясгалан хөл хүндтэй болж Кёкүшюзан Д.Батбаярын хуримын товыг олон хүн хүлээж байна

2009/03/02
Share |
Хүмүүс: Батбаяр | 
Дуучин Баясгалан хөл хүндтэй болж Кёкүшюзан Д.Батбаярын хуримын товыг олон хүн хүлээж байна

УИХ-ын эрхэм гишүүн Д.Батбаяр дуучин Т.Баясгалантай хайр сэтгэлийн холбоотой болж, өнгөрсөн оны 11 сард сүй тавин, хамт амьдарч байгаагаа албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Хамт амьдарч байгаа, хайр сэтгэлтэй болсон гэдгээ олноос нууцалж байсан залуус гэнэт гүн нойрноос сэрсэн юм шиг дуу дуугаа авалцан бие биедээ хайртай гэдгээ зарлацгааж эхлэх нь тэр. Хоёр жилийн турш сүмоч эр, дуучин хүүхэн хоёрын тухай бичиж, “Шар сониныхон худлаа мэдээлэл бичдэг” гэж тэдэнд адлуулж байсан хөөрхий сэтгүүлчид одоо л нэг нэр төрөө сэргээлгэх боломжтой болов. Одоогоос хэдхэн сарын өмнө “Би дуучин Баясгаланг дэмждэг. Цаашид ч дэмжинэ.

Бидний хооронд ямар ч хайр сэтгэлийн асуудал байхгүй” хэмээн мөнгөтэй, эрх мэдэлтэй ивээгч эзний дүр эсгэж суусан Д.Батбаяр бүр ам халуурч Баясааг ээжтэй нь хамт гэртээ авчирчихаад байгаагаа олонд дэлгэлээ. Хайр сэтгэл, хамтын амьдралаа олон сар хааж, нууж, үгүйсгэж амьдарсан залуус яагаад гэнэт хувийн амьдралаа олонд дэлгэх болов гэсэн асуулт дахиад л сэтгүүлчдийн анхаарлыг татаж эхэллээ. Энэ асуултанд Баясаагийн ойр дотныхон “Баясгалан маань хөл хүндтэй болсон. Удахгүй, ирэх зунаас хуримаа хийнэ” гэсэн хариултыг өгч байх юм. Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин бүсгүйтэй хэрхэн хурим хийхээ бүр хоёр жилийн өмнөөс ярилцаж, бэлтгэсэн юм гэнэ лээ. Тиймээс цуутай хурим болно гэж олон хүн хүлээж байна

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.