Амай Дээгийгээс айгаад дэлхий тойрч яваа

2009/03/02
Share |
Хүмүүс: Амай |  Т Дэлгэрмөрөн | 
Амай Дээгийгээс айгаад дэлхий тойрч яваа

"Дээгий эхнэрээ зоджээ". Байж болох л юм. Интернэтэд сэтгэгдлээ үлдээсэн 10 хүн тутмын 8 нь мөн ингэж л бичиж. "Дээгий эхнэрээ зодож мэдэх зэрлэг авиртай нөхөр", "Эхнэрээ зоддог нь үнэн ш дээ", "Тэнд энд ингэж байсан", "Наад захын баарны зөөгч эмэгтэйд бүдүүлэг хандаж байсан" гэхчлэн уянгалаг хоолойтой энэ бүдүүн залуугийн өөрт нь зохицоогүй ааш авирын талаар сэтгэгдэлээ үлдээсэн байх юм. Нээрээ Дээгий яаж ч мэдэх нөхөр шүү. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө. Амай гэгч залуу электро хөгжмийн урсгалыг Монголд нэвтрүүлж, анх танигдаж байв. Гадаадад суралцаж байгаад ирсэн Амай богино хугацаанд өөрийн гэсэн фенүүдтэй болж рок попынхон дунд байр сууртай олсон нь дуучин Дээгийд таалагдсангүй юу, эсвэл өөр шалтгаан байсан уу, "Чингис" зочид буудлын өмнө гар зөрүүлэн Амайгийн намалдагийг нь нээж орхисон. Намалдагийг нь нээгээд зогсоогүй нүдийг нь хааж, Амайг эгээтэй л сохолчихоогүй.

Дэлгэрмөрөнд танхайн хэрэг үүсгэж БЗД-ийн цагдаа шалгасан бөгөөд Амайн гомдолгүй гэсэн тайлбарын хүчинд Дэлгэрмөрөн дээлээ нөмөрчихөлгүй салж байсан түүх хараахан мартагдаагүй байна. Америк руу нүдний эмчилгээнд явсан Амайн эцэг эх Дэлгэрмөрөнд гомдолтой байсан ч Амай цагдаад өгсөн гомдлоо татаж, Дэлгэрмөрөн ялгүй салсан цаад шалтгааныг дэлхийг тойрох аялалд гараад 2 жилийг үдэж байгаа Амай хувийн сайтдаа дэлгэрэнгүй нийтэлж, Дээгийгийн хуншгүй нэгэн гэдгийг Монгол даяар зарлаж орхисон. Амайд мөнгө өгөн уйлан дугарч байж өргөдлийг нь татуулчихаад мурьчихсан болохоор тэгж хариугаа авсан нь Амайгийн зөв. Дээгийд зодуулсныхаа дараа хөгжмөө, фенүүдээ орхиж дэлхийг тойрох аялалд гарсан дуучин залуу өнөөдрийг хүртэл аялалаасаа ухрахгүй эх орноо үгүйлэхгүй байгаагийн цаад шалтгаан нь рок попын тогооны өнгийг таньсных ч байж мэдэх юм. Дуучин Дэлгэрмөрөн чухам аль гараараа урссан нулимсаа арчиж аль гараараа найз нөхдөө балбадагийг таахад бэрх л юм

Тэргүүн

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.