Оюутнууд шороон vхэр жилийг "жагсаал"-аар угтав

2009/03/02
Share |
Хүмүүс:
Оюутнууд шороон vхэр жилийг

“Харшлалт” хэмээх шороон vхэр жилийн анхны “жагсаал” өчигдөр Төр захиргааны III байрны өмнөх талбайд боллоо. Тодруулбал, их, дээд сургуулийн оюутнууд автобусаар зорчих хөнгөлөлтийн билетээ авах гэж зургаан цагийн турш тус байшинг гороолж, эцэст нь хоосон хоцров. Ямар учраас эдгээр оюутанд том оврын автобусаар зорчих хөнгөлөлтийн билетийг олгохгvй байгааг сурвалжлахаар манай хэсэг тус байгууллагын vvдэнд 15.00 цагийн vед очив. Энэ vед хэд хэдэн сургуулийн оюутнууд яах учраа олохгvй хий дэмий “цалингvй манаач”-ийн ажил хийж байлаа. Зарим нь “Шагийн билет худалдаанд гарахгvй юм байх даа” хэмээн өөр хоорондоо ярилцана. Нөгөө хэд нь “Монголын оюутны холбооноос албаны хvн ирж ямар нэгэн тайлбар хэлэхгvй юм уу” гэж байлаа.

Харин тэднийг ийн ярилцаж байхад Монголын оюутны холбооны Нийтийн тээвэр хариуцсан мэргэжилтэн Б.Нэргvй ирэв. Тvvнээс ямар учраас оюутнуудад том оврын автобусаар хөнгөлөлттэй vнээр зорчих билетийг олгохгvй байгааг цугларсан оюутнууд асуув. Тэрбээр “Амарч байгаа их, дээд сургуулийн оюутнуудад хөнгөлөлтийн билетийг олгохгvй” гэсэн тайлбар хийлээ. Энэ тайлбарыг сонссон оюутнууд “Өнөөдөр манай сургууль орно. Тэгэхээр бас өгөхгvй юу. Хаанас хөнгөлөлтийн билетийг авах ёстой юм” хэмээн уцаарлангуй асууж байлаа. Энэ бvхний хариултыг МОХ-ны Нийтийн тээвэр хариуцсан мэргэжилтэн Б.Нэргvй өгч чадсангvй. Харин тvvнийхээр хөнгөлөлтийн билет авч чадаагvй их, дээд сургуулийн оюутнууд сургуулийнхаа итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу оюутны холбоогоор дамжуулж авах аж.

Энэ vеэр зарим оюутантай ярилцлаа.

Үнэ нэмэгдсэн болохоор хэцvv л байна

-Танай сургууль хэзээ орох вэ?
-Өнөөдөр орно.
-Хөнгөлөлтийн билет авах гэж хэзээ ирсэн бэ?
-09.00 цагийн vед ирсэн. Одоо болтол авч чадсангvй. Амарч байгаа сургуулийн оюутанд хөнгөлөлтийн билет өгөхгvй гэж байна.
-Тэгэхээр энэ сар дуустал хөнгөлөлтийн билетгvй зорчих нь ээ?
-Харин тэгэх юм байна. Уг нь энэ хавиар шагийн билет зардаг хvмvvс явдаг гэсэн. Таарвал нэгийг авна даа.
-Шагийн билетийг хэдэн төгрөгөөр авдаг вэ?
-Би авч vзээгvй. Манай ангийнхны ярьж байгаагаар 10-15 мянган төгрөг байдаг гэсэн. Одоо хөнгөлөлтийн билетийн vнэ нэмэгдсэн болохоор өссөн байх.
-Хөнгөлөлтийн билетийн vнэ нэмэгдэж 6900 төгрөг болсон. Энэ нь хэр хvндрэлтэй байна вэ?
-Мөнгө нь бэлэн байвал ч гайгvй л дээ. Гэхдээ vнэ нэмэгдсэн болохоор хэцvv л байна.

Аваад болоод л байдаг байсан

-Аль сургуульд сурдаг вэ?
- “Шихихутуг” дээд сургуульд сурдаг.
-Танай хичээл чинь орж эхэлсэн vv?
-Энэ сарын 10-нд орно.
-Амарч байгаа их, дээд сургуулийн оюутанд хөнгөлөлтийн билет олгохгvй гэж байсан?
-Харин тэгэж байна. Уг нь өмнө аваад болоод л байдаг байсан.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж хөнгөлөлтийн билетээ авах ёстой

Монголын оюутны холбооны Нийтийн тээвэр хариуцсан мэргэжилтэн Б.Нэргvйгээс зарим зvйлийг тодрууллаа.

-Оюутнууд хөнгөлөлтийн билетээ авч чадалгvй бухимдаж байна. Танайхаас vvн дээр ямар тайлбар хийх вэ?
-Боловсролын тухай хуульд “Амарч байгаа их, дээд сургуулийн оюутнуудад хөнгөлөлт, урам-шуулалт олгох ёсгvй” гэсэн заасан байдаг. Хуульд заасан болохоор яах ч аргагvй байна.
-Сургуулийнхаа итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу оюутны холбоогоор дамжуулж авч болох уу?
-Уг нь энэ журмаар л олгох ёстой. Сургуулийн нэгдсэн захиалгаас хоцорсон оюутнууд энд ирж хvндрэл учруулж байна.
-Оюутнуудыг ярьж байгаагаар хөнгөлөлтийн билет дууссан учраас олгохгvй байна гэх юм?
-Хангалттай олон хувь хэвлэсэн. Хамгийн гол нь сургуулийнхаа оюутны холбоогоор дамжуулж хөнгөлөлтийн билетээ захиалж, авах ёстой.

-Сvvлийн vед хөнгөлөлтийн билетийг шаглах асуудал газар авах болсон. Танайхаас vvн дээр ямар хяналт тавьж байна вэ?
-Манай улсад 130 гаруй их, дээд сургууль vйл ажиллагаа явуулж байна. Энэ бvх сургуулийн дэргэд vvнийг таслан зогсоох баг ажилладаг.
-Шинээр хэвлэсэн мастер, виза картын материал муу байна гэсэн гомдол гарах болсон. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Материал муудсан зvйл байхгvй. Гагцхvv хэрэглэж, эдэлж байгаа тухайн хvнээс л шалтгаалж байгаа байх.

Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.