Шинэ үеийн Да Винчи ба бөхийн орон

2009/03/02
Share |
Хүмүүс:
Шинэ үеийн Да Винчи ба бөхийн орон

Манай Монгол улсыг хаанаас нь ч харсан бөхийн орон гэж хэлнэ. Одоо би яагаад “Бөхийн орон” гэж хэлэгдэх болсон учрыг бүүр сайн ойлгож байна. Хуульч Сандаг гээд аливаа юмны алдаа оноог яг оноод хэлчихдэг шогч цэцэн хүн 18-19-р зуунд амьдарч байсан гэдэг дээ яг тэр хүн шиг л нэг цэцэн цэлмэг нь үү эсвэл зүгээр нэг юм бодохгүй хээгүй мань шиг нөхөр нь үү мэдэхгүй, санамсаргүйгээр “Монгол улс бөхийн орон” гээд л хэлчихсэн нь яг одоо биеллээ олоод эхэлчихсэн байгаа мэт. Сүүлийн үеийн манайхны хэвлэл мэдээлэл, телевиз радио гээд юм болгоныг л харахаар улам л бөхийн орон гэдэг нь тодорхой болоод байх шиг. Ямар сайндаа л улсын их хурлын 76-ийн нэлээдгүй хувийг бөхчүүд эзэлж байх билээ дээ. “Бүргэд” Батбаяр, “Аварга” Бат-Эрдэнэ гээд л сайхан сайхан цол гуншинтай тархиныхаа багтаамжаар биш, тарган биенийхээ хүч чадлаар улсын их хуралд заларсан хүмүүсийг тоочоод байвал цөөнгүй “Их аварга” Д.Дагвадорж маань хүртэл арлын орноос “Монголдоо очоод төрийн хүн болно” гээд л ПР-даад эхэлчихсэн сураг дуулдана. Гэтэл саяхан ах намын онцгой зөвлөлийн гишүүдийн нөхөн сонгуулиар бас л нөгөө “Бөх стратеги”-ээ дахин ашиглахаар шийдэж Далай аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумьяабазар нарыг зөвлөлийн гишүүдийнхээ тоонд оруулчихжээ. Ах намыг “Бөх стратеги” хэрэглээд удаа дараалан амжилттай болсон болохоор манай нөгөө ардчилдаг нөхдүүд хүртэл “Бөх операци” явуулаад эхэлсэн. Удахгүй Монголын үндэсний бөхийн нам, Сумо бөхийн эвсэл гээд сонгуульд ороод ирэхэд гайхах зүйлгүй болох нь ээ, та минь....

Хэдийгээр ардчилал нь өнөөг хүртэл хүн төрөлхтөний нээсэн хамгийн төгс төгөлдөр улс төрийн тогтолцоо хэмээн хэлэгддэг боловч, уураг тархины хэмжээ, удирдах арга барил эс харгалзан хэн дуртай нь сонгогдох эрхтэй байдаг нь ардчиллын сул тал юм уу даа.... Яахав дээ, олны дунд нэртэй Монгол улсынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хэн нэгэн хүн үндсэн хуулийнхаа дагуу эрхээ эдлээд төрөө түшилцээд явж болно л доо. Хошин ч гэмээр юм шиг, Монголчуудын маань хохь ч гэмээр юм шиг хэтэрхий сонин бодол надад төрснөө “Ардчилсан ” үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж эрхэм тантай энэ мөчид хуваалцюу гэж бодлоо. Мэргэжлийн сумогийн их аварга ерөнхийлөгчтэй, олимпийн наадмын аварга ерөнхий сайдтай, үндэсний бөхийн аварга УИХ-ын даргатай, озеки, секиваке, комүсүби, арслан, заан, начин УИХ-ын гишүүдтэй болсон төр хэдхэн жилийн дараа гарч ирэх вий дээ, хөөрхийс. “Баяр наадмын тухай барилдааны дүйз”-д хуулийн өөрчлөлт оруулж, “Японы сумо-д явах жаалуудыг сонгон шалгаруулах талаар хуулийн төсөл” батлаад сууж байх цаг ирэх вий. Ерөөс “Их хурлын гишүүн” нэртэй дархан эрхтэй, даварсан хэрэглээтэй, том биетэй “Короля”-нууд бидэнд хэрэггүй ээ. Адаглаад л тэдний суух суудал нь хүртэл том юм, ард түмний мөнгөөр л авах байлгүй дээ бас л .... Уул нь ард түмнээ хүндэтгээд төр түшилцэх мэдлэггүйгээ, түмэнг төлөөлөх чадваргүйгээ эртхэн дээр нь хүлээн зөвшөөрөөд больчих эр хүний сэтгэлийн тэнхээ, Монгол хүний оюун билгийн “Чалх”-тай л баймаарсан даа, тэр хүмүүс.
Гадаад дотоодод боловсрол эзэмшиж, мэдсэн үзсэнээ эх орондоо зориулья гэсэн чинь хүсэлтэй, бие хааны бяр тэнхээгээр бус, билиг оюуны хүч чадлаар гайхагдсан Монголын төлөө зохилох зүрхтэй шижигнэсэн залуус зөндөө л байна. Төрийн алба залгуулж эсвэл салгалуулж байгаа хэдээс илүү мэдлэгтэй, ард түмэндээ танигдаагүй, танигдах ч боломжийг нь олгоогүй чадвартай хүмүүс цаана чинь олон байна шүү, төрийн хэрэгт оролцоход заавал цол гуншин хэрэгтэй юм бол тэдэндээ тэр цолыг нь өгөөд төр түшилцэх хүн болгож, үндэсний оюун ухааны бөхөөр бэлдвэл яасан юм бэ. Монголчууд бид өөрсдийгөө тэнгэр заяат, Чингис генит толгойтой, ухаантай, гавалтай гээд л цээжээ дэлдэх дуртай.

Гэтэл үнэн хэрэгтээ өнөөдөр тэр магтаалыг зүй ёсоор хүлээх учиртай бидэн дундаа сор болсон хэсэг нь гадаадад сураад, тэдний 60 илүү хувь нь тэндээ шингэчихдэг болжээ. Яагаад гэвэл тэдэнд Монголдоо юм хийж бүтээх орон зай гэж үгүй, өөрийнхөө хүссэнээр тайван ажиллаад, мэдлэг чадвараа хэрэглээд шударгаар амьдарья гэхээр өөр нэгэн толгой муутай хор найруулж амьдралаа залгуулдаг хүнийг хоол унднаас нь салгаж, хор шарыг нь гозойлгох хэрэг гарах болохоор тэр. Монгол улсаа хөгжүүлье гэсэн чин хүсэлтэй, Монголдоо хэрэгтэй хүн болохын тулд эрдэм ном сурч байна гэж хэлдэг монголчууд гадаад, дотоодоор дүүрэн байгаа. Харин харамсалтай нь бүгд сургуулиа төгсөөд, өөр харийн орны үйлдвэр, худалдааны компаниудад хамаг амьдралаа зориулах шийдвэр гаргацгааж байна. Юм л бол бид өөрсдөө хийж хэрэгжүүлж чадахгүй, гадны хөрөнгө оруулалт, гадны технологи, гадны ажиллах хүчин гээд л шуурцгаадаг, гэтэл үнэн хэрэгтээ бидэнд гадныхнаас дутаад байхааргүй боловсролтой, мэдлэгтэй, чадварлаг нэгэн давхарга байгаад байгаа нь харамсалтай. Дотоодод ч тэр, гадаадад ч тэр ялгаагүй юм сураад үнэхээр би Монголынхоо төлөө  ийм юм сурчихлаа, энэ мэдлэгийг амьдрал дээр хэрэглэж, ард олондоо тус дэм болохын тулд ийм ажил дээр очих хэрэгтэй байна гэж өөртөө зорилго тавьсан чадварлаг аавын хүү-д сургуулиа төгсөх, судалгаа шинжилгээний ажлаа хийхэд төвөг байдаггүй, харин тэндээс ажил дээрээ хүрээд ирэхэд нөгөө мөнчгөрийн хүч биш, мөнгө, танил тал харсан олигархийн овгор хадтай л мөргөлдөх шаардлага тулгардаг. Хэрэв чи мөнгөгүй, тэгээд бас танил талгүй бол чиний бөндгөрт ямар мэдлэг буй нь  үл хамааран чамд Монголд орон зай үгүй гэсэн хууль л үйлчилж байх шиг. Үүнийг ч хэн хүнгүй мэддэг болсон учир аавын хүү, ээжийн охин аль болох л наанаа шингэ, наанаа ажилла гэсэн захиас мессежтэй цуг Монголыг маань хөгжүүлэх чадварлаг ажиллах хүчин гадаад руу чиглэн урссаар ...

Бид нэг л өдөр Монгол улсаа хөгжүүлээд, Япон ч юм уу, Америк шиг болгож чадахгүй, харин бага багаар ахиулаад өөртөө тохирсон эдийн засгийн чадавхитай, ард иргэд нь ажил төрөлтэй, мэдлэг боловсролтой, эрүүл биетэй байхад л болно. Бид ямар дэлхийн хамгийн шилдэг улс байх  ч албатай биш. Монгол улсын нийт хүн амын дийлэнхийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг. Гуравхан сая хүнд тохирсон боловсролын систем, ажлын байрны төлөвлөгөө боловсруулахад 1000 эрдэмтэн цуглараад 6 сар л хийхэд болох мэт.....

Уул нь 1990 оноос хойш ардчилал бидэнд их юм өглөө. Хүн болгон хувийн өмчтэй боллоо. Буруу зөвөөр олсон хэдэн бороо зарим нэг нь өсгөөд баян тарган болчихлоо. Одоо үр хүүхэд, хойч ирээдүйдээ анхаарах цаг нь болсон юм биш үү. Монголд чадалтай хор найруулагчаас илүү чадалтай боловсон хүчин хэрэгтэй. Биеийн хүчээр нэгийг оюуны хүчээр “1000”-ыг дийлнэ гээд хэлчихсэн ард түмэн шүү дээ бид чинь уул нь .... Монголчуудаа. 

moogle

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ЗакладкР¸ кокаин в Теберде ТаганроР³ спайс закладкР¸ Ксанакс для чего Купить Номер 1 БудённоР²ÑÐº Какая цена и в какой аптеке калининР³Ñ€Ð°Ð´Ð° можно купить трамадоР» Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КингисеР¿Ð¿ СимфероР¿Ð¾Ð»ÑŒ закладкР¸ ЗакладкР° для торы Как курить лед Розы древовиР´Ð½Ñ‹Ðµ Купить Метамфа Шатура Daffy drugs 24 ЗакладкР¸ шишки в Ð­Ð»ÐµÐºÑ‚Ñ€Ð¾Ñ Ñ‚али Рецепт на трамал Трип баклосаР½ НаркотиРº трамадоР» Купить наркотиРºÐ¸ Ñ…Ð°Ð±Ð°Ñ€Ð¾Ð²Ñ Ðº Реагент в Кусе Купить Гашиш в Дюртюли Как делают ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ кристалР»Ñ‹ Соль закладкР¸ в Тюмени с адресамР¸, отзывамР¸, фото продажа экстази Купить кокаин в екатериР½Ð±ÑƒÑ€Ð³Ðµ Тим псков Форум амфитомР¸Ð½Ñ‰Ð¸ÐºÐ¸ Ð²Ð¸Ð»Ð´Ñ€ÐµÑÑ  киров ЗакладкР¸ амфетамР¸Ð½Ð° Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в СеверскРµ Купить Кокаин в Сызрань
IP:141.101.132.215  2018-03-15 09:54:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.