"MB" дэлгүүрээс 10 орчим сая төгрөгний эд зүйл алдагдав

2009/03/03
Share |
Хүмүүс:

Эм Би их дэлгүүрт уржигдар шөнө хулгай орж, 10 орчим сая төгрөгийн өртөг бүхий эд зүйлсийг нь аваад алга болжээ. 2-р сарын 28-наас 03-р сарын нэгэнд шилжих шөнө гарсан хулгайн хэргийг маргааш өдрийх нь 11 цагийн орчим мэдэж, 102-т дуудлага өгсөн байна. 895 мянган төгрөгний үнэ бүхий тамхины хайрцаг, зиппо асаагуур, хүзүүний зүүлт, бугуйн цаг, 6 сая 293 мянгөн төгрөгний үнэтэй алт үнэт эдлэл, нэг сая 352 мянган төгрөгийн фирмийн, зэрэглэл өндөртэй пүүзийг хулгайлсан байна. Мөн гар утасны лангуунаас 13 төрлийн гар утсыг авч, хаш чулуун морь зэрэг дурсгалын үнэт чулуун бүтээл хулгайчийн гараар оржээ. Цагаан сараар баярлаж, золгуут хийж яваа олон хүн байхад түүний хажуугаар муу бүхнийг бодож, ёрын сэтгэл агуулсан цөөнгүй хүн байдаг бололтой. Золголт хийхээр явсан хойгуур айлын гэр ухаж, хулгай хийсэн 35 хэрэг зөвхөн нийслэл хотод гарсан байна. Үүний хажуугаар дээрэм, бусдын бие гэмтэл учруулах хэрэг ч цөөнгүй гарчээ.Хэдийгээр шинэ сар хуучирсан ч гэсэн золголтоо хийж амжаагүй иргэд амралт ашиглан явсаар байгаа. Гарахдаа цонх хаалгаа сайтр хааж, найдвартай түгжиж байхгүй бол хулгайчийн олз болж болохыг анхааруулж байна. Мөн баяр хэмээн дарвиж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэвэл гэмт хэрэг үйлдвэл нөгөө талаар гэмт хэргийг золиос болж болохыг Нийслэлийн цагдаагийн газрын олон нийтийн харилцааны хэлтсээс сануулж байна

UBS tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.