ЦАЛИН ХАСАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН САНАЛ

2009/03/03
Share |
Хүмүүс:
ЦАЛИН ХАСАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН САНАЛ

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралджээ. Цалин хасах тухай Засгийн газрын саналыг ах намынхан ч, Ардчилсан намынхан ч дэмжихгүй байгаа бол хүүхдийн мөнгийг багасгах асуудлаар намын бүлгүүд өөр саналтай байна. Хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлд олгох мөнгөн тэтгэлгийн хэмжээг багасгах тухай Засгийн газрын саналыг МАХН-ын бүлэг өнөөдрийнхөө хурлаар дэмжжээ. УИХ дахь олонхийг бүрдүүлдэг ах намынхан энэ байр сууриа байнгын хороо, УИХ-ын хуралдаан дээр хадгалж гэмээнэ хүүхэд бүрт улирал тутам олгодог 25 мянган төгрөг танагдахад хүрнэ. Улсыг хөгжүүлэх сангаас энэ мөнгийг олгодог, сангийн мөнгө багассан тул энэ мөнгийг багасгах саналаа ЗГ төсвийн тодотголд тусгасан юм. Түүнчлэн шинэ гэр бүлд олгодог 500 мянган төгрөгийг 300 мянга болгон бууруулахаар төсвийн тодотголд туссан. Халамж, тэтгэмжээ хэрхэн багасгах, цэгцлэх асуудлыг ЗГ өөрөө шийдэг гэж МАХН-ын бүлэг үзсэн бололтой. Харин ардчилсан намынхан хүүхдийн мөнгийг хасахын эсрэг байгаагаа УИХ дахь бүлгийн ахлагч нь хэллээ.

Ийнхүү хүүхдийн мөнгийг хасах асуудлаар санал зөрсөн намын бүлгүүд харин төсвийнхний цалинг хасахгүй байя гэсэн ижил байр суурьтай байгаа юм байна. Төрийн албан хаагчдын цалинг 20-30 хувь бууруулж, эндээс 100 шахам тэрбум төгрөг хэмнэх тооцоог Засгийн газар хийсэн. Гэвч заавал хүмүүсийн цалин руу халдалгүйгээр ийм хэмжээний мөнгө төсвөөс хэмнэх бололцоо бий гэж УИХ-ын гишүүд үзэж байна. Тиймээс ч цалингаас өөр зардлаа танах замаар 100 тэрбум төгрөг олох үүргийг Засгийн газарт өгөх тухай ойролцоо санал бүлгүүдийн хуралдаанаас гарчээ.

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.