ГҮНДАЛАЙ АРД ТҮМНЭЭ ЦАЛИНГААРАА ХАЛАМЖИЛНА ГЭВ

2009/03/03
Share |
Хүмүүс: Л Гүндалай | 
ГҮНДАЛАЙ АРД ТҮМНЭЭ ЦАЛИНГААРАА ХАЛАМЖИЛНА ГЭВ

Сүүлийн үед хамгийн их шуугиан дэгдээгээд байгаа хүн бол УИХ-ын гишүүн Гүндалай. Тэрээр Ерөнхийлөгч болохын тулд АНУ-ын шинэ ерөнхийлөгч Обамаг дуурайдаг болоод удаж байгаа билээ. Түүний хийсэн үйлдэл болгон бусдын инээдийг хүргэдэг гэдгийг тэрээр анзаардаггүй бололтой. Ард түмний нам байгуулан сүржигнэсэн түүний хулхи нь дороо бууж АН-ыг бараадан нөмөрт нь хорогдсоноор арай гэж их хуралд шургасан. Тэгсэн хирнээ “их хурал намайг гуйж оруулсан, одоо ерөнхийлөгч болооч гэж гуйж байгаа” гэх нь холгүй ярьж зарим хүний дургүйг хүргээд амжсан. Эрүүл мэндийн сайд байхдаа тендер будлиантуулж төсөвийн мөнгө идсэн, зарим эмчийг ажлаас нь халсан гэх зэргээр эмч нарын дургүйг хүргэж арай л “аавынх” руу ачигдалгүй үлдсэнээ таг мартсан бололтой. Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа түүнийг Монгол улсын Ерөнхийлөгч болгочихвол чононд хонь хадгалуулсаны үлгэр болох байх даа гэх хүн дэндүү олон байна. Гэтэл ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж сагсалзаад байгаа энэ нөхөр “Ерөнхийлөгч болчихвол цалингаа авалгүй, цалингаараа ард түмнээ халамжилна” гэж пиар  хийж эхэллээ. Түүний энэ үлгэрт итгэсэн юм шиг л байхаас.

Монголчуудын амьдрал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.