Төсвийн тодотгол хэт хэмнэлтээр тураалд орчих вий

2009/03/03
Share |
Хүмүүс:
Төсвийн тодотгол хэт хэмнэлтээр тураалд орчих вий

Төсвийн тодотголоор урьд нь хөрөнгө мөнгө нэмж төсөвлөн цахилгаан эрчим хvчний татаас, замын хөрөнгө, сургуулийн завсар гээд л байгаа хөрөнгөө цацдаг байлаа.Төсвийн тодотголоор ханаж, танана гэсэн ойлголт байхгvй. Зөвхөн нэмж, хувааж авдаг байсан цаг саяхан. Харин өнөөдөр төсвийн тодотголоор зөвхөн ханаж, хасахаар ажиллаж байна. Хасах юм их байвч зайлшгvй, шаардлагатай гэсэн тайлбар зvvсэн хөрөнгө оруулалтууд цөөнгvй байна. Урд хормойгоо ард хормойгоороо нөхөхөөс эхлээд зээл, тусламж олох, олсон хэдээ юм болгох гээд толгой гашилгаж, тоо бодох ухааныг дэлхийн эдийн засгийн хямрал шалгаж эхэллээ. Дэлхийн зах зээлд зэсийн vнэ унаснаас төсвийн орлого буурах vндсэн шалтгаан болсон ч манай аж ахуйн нэгж иргэдийн татварын орлого буурч төсөвт төвлөрөх орлого саарчээ. Яагаад аж ахуйн нэгжvvдийн орлого буурав гэдэг нь арилжааны банкууд зээлээ зогсоосноос vvдэлтэй. Зээлээр амьдардаг аж ахуйн нэгжvvдийн эргэлтийн хөрөнгийн хомсдол бий болж, борлуулалтын орлого буурсан нь татварын орлогод сөргөөр нөлөөлөх шалтгаан.

Тvvнээс гадна "Алтан Дорнод Монгол" ХХК манай улсыг олон улсын арбитрын шvvхэд өгсөн нь орлого буурах бас нэгэн хvчин зvйл. Алтны vнийн өсөлтийн татвар болох 64.8 тэрбум төгрөгийг тус компани Монгол Улсад төлөх ёстой. Гэвч шvvхийн маргаан шийдэгдээгvй учраас орлого тvр саатаж байгаа гэнэ. Тус компаниас гадна найман компанийн 68 хувийн татвар болох 778.5 сая төгрөгийн өрийг төсөвт оруулах ёстой ажээ. Эдгээр нь орлогыг бууруулж, хямралын vеийн эдийн засгийг ганхуулж байгаа юм. Төсвийн орлого өнөөдөр 50 орчим хувиар буюу 91.6 тэрбум төгрөгөөр буурсан нь төлөвлөснөөс ч их байгаад улстөрчид барьц алдаж эхэлсэн. Цаашдаа орлого нэмэгдvvлэх арга замыг эрэлхийлэхийн өмнө зардлаа хэмнэх танах бодлогыг барьж авсан нь сайшаалтай. Статистикийн тоон мэдээн дээр нийт бараа эргэлт өмнөх оны мөн vеийнхээс 30.9 хувь, импорт 40.6 хувиар тус тус буурсан хэмээн мэдээлжээ. Мөн зэсийн баяжмалын vнэ өмнөх оныхоос 55.3 хувиар буурсан нь төсвийг туйлдуулах гол vндэслэл.

Тоогоор эдийн засгийн төвшинг зураглавал дандаа бууралт, багасалтын жагсаалт хөвөрч байна. Хэмнэлт, хасалт энэ жилийн төсвийн тодотголын зарчим гэдэг нь тодорхой. Бид юугаа хэрхэн хэмнэхээр байна вэ. Цалин бууруулах арга хэмжээг Засгийн газар санаачилж нэг vзээд аргагvйдэв. Хэмнэлтийн эцсийн арга нь цалинг бууруулах биш, харин тvvнээс өмнө бараа, vйлчилгээний зардлыг танах зэргээр хэмнэлт хийхээр шийдэж байх шиг. Бараа vйлчилгээний зардлаас дулаан, цахилгаан, цэвэр бохир усны зардлыг урьдын адил тусгахаас аргагvй авч, гадаад, дотоод томилолт, бичиг хэрэг, ном хэвлэл, тээвэр шатахуун зэргийг 20 хувиар бууруулахаар тооцсон нь төсвийн гол хэмнэлтvvдийн нэгд тооцогдож байна. Эндээс 25 гаруй тэрбум хэмнэгдэхээр байгаа бололтой. Мөн төсвийн албан хаагчийн сул орон тоон дээр шинээр ажилтан авахгvй байх чиглэл баримталж байгаа юм. Гэхдээ цомхтгохгvйгээр орон тоог хэм¬нэх бодлого энэ жил vйлчилнэ.

Тэр атугай тэтгэвэрт гарсан хvний оронд шинээр ажилтан авахгvй байж хямралын vед нөөц бололцоогоо дайчлахыг төсөв шахаж буй хэрэг. Манай төсөвт хэмнэх юм их байдаг нь өнөөдөр харагдаж байна. Харин хямралын vед бид ямар vрэлгэн цамаан байсан бэ гэдгээ ухаарч байгааг энд онцлох нь зvйтэй. Жирэмсэн болон хөхvvл хvvхэдтэй эхчvvд нийгмийн даатгал болон халамжийн сангаас давхар тэтгэмж авдаг нь нэг талаар эх хvvхдийг тэтгэх арга хэмжээ авч нөгөө талаар тэрхvv тэтгэмж бол vнэндээ давхардал юм байна. Ингэснээр 1999,1 сая төгрөг хэмнэгдэхтооцоогхийжээ. Мөн шинээр гэр бvл болсон залууст 500 биш 300 мянгыг өгөхөөр шийдсэн. Vvнд дургvйцэн ундууцаад байхааргvй нь тодорхой. Мөн шинэ гэр бvлийн асуудал ч сvvлийн vед "но" дагуулах болсон тул мөнгийг хяналт чангатай өгөхийг сануулж байгаа билээ. Төсвийн тодотголоор энэ онд эхлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнvvдийннэлээдийг хойшлуулахаар байна.

Тухайлбал, өмнөх онд барихаар төлөвлөгдсөн авч тухайн төслийн тендер зарлагдаагvй, барилгын ажлын гэрээ байгуулаагvй барилгын ажил нь эхлээгvй барилга байгууламжийн хөрөнгийг танахаар болжээ. Тиймээс хөрөнгө оруулал-тууд өмнөх жилvvдээс тал хувиар буурахаар байгаа юм. Хасч танаж буй гол зардлуудаас гадна хэмнэлт, таналтыг шvтсэн төсвийн тодотголд нэмэгдvvлж буй зардал бас бий. Тухайлбал, өрхийн эмнэлгийн санхvvжилтыг 400 сая төгрөгөөр нэмж байгаа юм байна. Мөн АХБ-ны Эрvvл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрийн Монгол Улсын Засгийн газрын хариуцах зардалд 82 саяыг төсөвлөсөн нь эрvvл мэндийн салбарт хямралын vед нэг их гартатаагvй нь тодорхой.

Ам.долларын ханшийн өсөлтөөс vvдэн гадаадад буй дипломат төлөөлөгчийн газруудын зардлыг 2.6 тэрбумаар нэмэгдvvлэхээр төсөвлөжээ. Зарим аймгуудын дулааны vнэ, тариф нэмэгдсэн тул 1.3 тэрбум тодотголоор төсөвт нэмэгдэж суухаар заасан байх юм. Хямралын vеийн төсвийн тодотголын төсөөлөл нэг иймэрхvv байна. Төрийн тvшээд Засгийн газраас оруулж ирсэн саналуудыг бас л танахаасаа илvvтэй, орлого нэмэгдvvлэх боломжийг vvсгэхийг шаардаж байна. Зээл тусламжийн бараа сураг их ч, хямрал гэдгээр тvрий барин сарвайсан бvхнийг авахгvй байгаа нь ч улс орны бодлого биз ээ. Хэмнэлтийг чухалчилж буй хэдий ч хэт хэмнэлт, таналт эдийн засгийн доройтуулж мэдэхийг манай улстөрчид юу эс андах билээ

TB9 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
LestEi generic levitra best price levitra plus puissant best online levitracialis drug interactions generic cialis no prescription canada cialis otc mexicoside effects propecia propecia androgenos side effects of finasteridecialis coupon cialis quand le prendre best prices for cialislevitra what is it used for levitra informacion en espanol levitra working time
IP:31.184.238.235  2015-05-04 23:02:39
income online ”Hi. I wanted to drop you a quick note to express my thanks. I�ve been following your blog for a month or so and have picked up a ton of good information as well as enjoyed the way you�ve structured your site. I am attempting to run my own blog but I think its too general and I want to focus more on smaller topics. Being all things to all people is not all that its cracked up to be.”
IP:68.71.54.92  2015-11-12 06:18:26
qcnnlsnbqso KAu3Kxkklqmpxlpexa, [url=http://fhengsytflsc.com/] fhengsytflsc[/url], [link=http://gnmhaotefran.com/ ]gnmhaotefran[/link], http://kaalvzblgpkk.com/
IP:46.161.9.32  2016-10-26 04:39:54
CaseyDaf wh0cd593228 Generic Viagra
IP:46.161.9.24  2017-03-14 06:19:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.