Х.Баттулга сайдын эхнэр амласандаа хүрсэнгүй

2009/03/03
Share |
Хүмүүс: Х.Баттулга | 
Х.Баттулга сайдын эхнэр амласандаа хүрсэнгүй

Төрийн их золголт монгол дээл хувцасны загварын үзүүлбэртэй тун төстэй болдог болоод удаж байна. Хэн юу өмсөх нь бусдад хамаагүй гэж хэлж болох ч төрийн томчуудын өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа бүхэн олны сонирхолыг өөрийн эрхгүй татдаг, тэд ч үүнийг нь мэддэг. Тэр дундаа цагаан сарын шинийн нэгний төрийн их золголтын үеэр. Энэ жил шинэ хуучин гэлтгүй бүх л УИХ-ын гишүүд ард түмнийхээ нүдэнд тийм ч их содон сонин харагдахыг хүсээгүй бололтой. Бүгд л даруухан, даруухан, бас дахин даруухан гэсэн зарчим баримталсан нь харагдсан. Харин З.Алтай гишүүн ганцаараа европ хувцасаар гангарсан. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг хэтэрхий “солгой” харагдаж байсан ч энэ нь анхны тохиолдол биш юм. Өмнөх парламентийн түүхэнд Х.Баттулга гишүүн төрийн золголтонд костьюмаар гангарч, эхнэрээрээ гоёж ирж байсан удаатай. Харин дараа нь түүний “албан ёсны” эхнэр нь “Төрийн ёслолд эхнэр нь дагалдаж ирдэггүй юм байна. Харин сайхан дээл хийж нөхрөө гоёх хэрэгтэй учир дараа жил заавал хийж өгнө” гэж сэтгүүлчдэд тайлбар хийж байсан. Гишүүний эхнэр хэлсэн амандаа хүрч монгол дээл хийж өгөөгүй бололтой. Учир нь энэ жилийн золголтонд эрхэм гишүүн Х.Баттулга ирсэнгүй.

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bradley la7BVV http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.41  2015-08-10 23:46:43
JimmiXzS Ht7tFo http://www.FyLitCl7Pf7kjQdDUOL QOuaxTXbj5iNG.com
IP:188.143.232.62  2016-10-14 03:51:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.