Хүмүүс: Д Одхүү | Зориг Алтай | |
УИХ-ын эрхэм гишүүн болохын тулд айлын хашаа будаж, хороо цэвэрлэж, хог ачих нь энүүхэнд. Өөрөө гараараа хийгээгүй ч хөрөнгийг нь гаргаж, хүн амьтан дайчлаад дөрвөн жилдээ нэг удаа тохиох зургаан сарын өдрүүд халуухан юм болцгоодог. Нэг ёсондоо улс төрчид бусдын өмнөөс гүйж, хэрэг үйлсийг нь бүтээж байгаа царайлах дуртай. Сурсан занг сураар боогоод ч цухалзаад байгаагийн илрэл гэлтэй сүүлийн үед Д.Одхүү гишүүн хүний өмнөөс хэлж ярьж, тайлбарлаж суудаг ажилтай болсон байна. Тэрбээр ангийн нөхөр З.Алтайгийнхаа гаргасан саналыг өөрийнх нь урдуур орж тайлбарлаж, магтаж суух юм. Нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь хөнгөлөх тухай, төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг зөвхөн Монгол иргэдээр хийлгэх гэсэн манай З.Алтайгийн санал их зөв зүйтэй байгаа юм гэж ирээд амаа олохгүй магтаж сууна. Д.Одхүүгийн ингэж бусдын саналыг өөрийн юм шиг ярьж зурагтын камерт өртөж “сэргэлэнтэх”-ийг харсан З.Алтайд инээхээс өөр хийх ажил олдохгүй сууна. Хэлэмгий нь дэндсэн З.Алтайд бусдаар “орчуулагч” хийлгэх хэрэг гарсан нь юу л бол
Factnews.mn