Монголчууд биднийг хэн доромжлоод байна аа?

2009/03/04
Share |
Хүмүүс:
Монголчууд биднийг хэн доромжлоод байна аа?

Сар шинэ болдгоороо болоод, хэн хэн нь бэлэг сэлтээ өгөлцөж авалцаад өнгөрсөн биз ээ. Айл бүхэн өөрийн чадах чинээ хөрөнгө бэлийнхээ хэмжээгээр бэлэг бэлдэж, оймс алчуур бохь зэргээс эхлээд зочиддоо зориулж бэлэг төхөөрдөг. Энэ жилийн айлуудын бэлгэнд түгээмэл өгсөн зүйл бол утасны нэгжний бэлгийн карт байсан. Амьдралын боломж дээгүүрт орох айлууд энэ картнаас бөөн бөөнөөр нь багцлан авч үр, хүүхэд хамаатан садан, найз нөхөддөө бэлэглэсэн. Та ч гэсэн нилээд хэдийг цуглуулсан биз. Бэлгийн морины шүдийг татаж үздэггүй гэсэн үгтэй. Гэлээ гэхдээ энэ жилийн бэлгэнд авсан картууд үг үсгийн алдаа ихтэй байсныг харахгүй, хэлэхгүй өнгөрч чадсангүй. Цагаан сар ёс заншлаа дээдэлсэн үгс, үйл ёс нь дандаа цагаан, сайн, бүтэн байхыг билэгдсэн баяр. Гэтэл бидний энэ сайхан баярыг үүрэн телефоны анхдагч оператор Мобиком, түүний дараачаас толгой дараалан гарч ирсэн Скайтел, Юнител компаниуд доромжиллоо. Энэ гурван компани өөр хоорондоо хэлэлцэж байгаад хийчихсэн юм шиг алдааг карт болгоноос харж болно.

Мобиком “харшлалт” гэсэн жилийн тодотголыг хаслалт болгож,

Скайтел Говьсүмбэр аймгийн нэрийг Говьсүмэр,

Юнител мессеж гэдэг үгийг мессес гэж хазгай муруй бичсэн байх юм.

Монголд хэвлээгүй ньтодорхой энэ картуудын эхийг нь ядаж эндээ бэлтгэдэг байлгүй дээ. Ер нь тэд Монголчууд биднийг эх хэлээрээ зөв бичиж чадахүй гэж үл ойшоогоод байна уу. Хэвлэсэн газар,  / Мобиком-Япон, Скайтел-Солонгос, Юнител-Хятадад хэвлүүлдэг гэсэн сурагтай/ хэрэглэгчдэд түгээсэн операторуудын хэн нь Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой вэ?

Factnews.mn гишүүдээс

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dertonian Москва СвибловР¾ Купить Метадон [Метод, МЁД] Турин Купить Спайс россыпь Москва ИзмайлоР²Ð¾ СеверноРµ Никосия Купить Бошки ЛюдиновР¾ МартиниРºÐ° ÐŸÐ°Ð²Ð»Ð¾Ð´Ð°Ñ € (Казахст
IP:5.62.159.113  2018-10-24 05:09:41
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.