ЭВЭРТЭН ТУУРАЙТАНГУУД АЛААГҮЙ ҮНЭГНИЙ АРЬСААР ГОЁЖ СУУХАД ЖИНХЭНЭ АНЧИД ХААНА БАЙНА

2009/03/05
Share |
Хүмүүс:
ЭВЭРТЭН ТУУРАЙТАНГУУД АЛААГҮЙ ҮНЭГНИЙ АРЬСААР ГОЁЖ СУУХАД ЖИНХЭНЭ АНЧИД ХААНА БАЙНА

Монголын хөвгүүд гадаадад ажиллаж амьдарч байна. Тэдний нэг гэж гавьяат дасгалжуулагч Лхагвын Ундралбат, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар нар нэрлэгдэх боллоо. Гавъяатууд маань Хятад улсыг зориод багагүй хугацаа өнгөрлөө. Тэд энэ улсын тамирчдыг дэлхийн дэвжээнд бэлтгэж байна. Олимпын медалийн салхийг хагалсан О.Гүндэгмаагийн ялалтаар эхэлсэн медалийн буухиа Монголчуудад энэ улсын иргэн нь би байна гэсэн битүүхэн аархалыг төрүүлж байсан. Сүүлийн хэдэн жил мөнгө, маргааш, яаж амь зогоож хооллохоос өөр зүйл бараг бодохоо байсан гэж хэлж болох бидний ядуухан сэтгэлгээнд тэдний ялалт их омогшилыг авчирсан. Бид бахархсан, омгорхсон. Хоёр их гүрний завсар хавчуулагдан байршсаны учир Чингисийн гэхээсээ Хятадын, Оросын гэж нэрлэгдэх болсон Монголчууд олимпын тэнгэрт төрийн далбайгаа намируулж, Хятадыг дайлаар мордож их ялалт байгуулж байсан эцэг өвгөдийнхөө мэдэрсэн их аархалыг олон жилийн дараа мэдэрсэн.

Энэ бүхнийг гавъяатан нь хэн бэ? Ринг, дэвжээ, шагналын тавцан дээр хэн байсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Харин энэ бүхний ард талд тамирчинтай хамт хөлсөө урсгаж, хүчээ барсан дасгалжуулагч нар хэн юм бэ. Хажуугийн айлдаа түлээ оруулж өгөөд шүүшүүр горьдох жаал шиг шавийнхаа шагналаас хувь хүртэх гэж хүлээдэг ийм гажиг тогтолцоотой улсад хөдөлмөрлөж, хүлээж, горьдож суугаа хэдэн дасгалжуулагч нар маань захаасаа өөр улсруу явж эхэллээ. Мөнгө цуглуулж, байртай болох гэсэн залуусын адил гадаадад харлаж зовоогүй ч гэсэн эх орныхоо төлөө байгуулсан гавъяанаасаа том доромжлолыг харийнхны харцнаас мэдэрч байгаа даа гэж бодогдоод байна. Эвэртэй туурайтан, хурган дарга нар дараагийн олимпоос тэдэн медаль авах боломжтой гэж өөрсдөө хийх юм шиг том амалж суухад жинхэнэ гавъяатнууд харийг зорьж, хүний нутгаас даллаж байна

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rvvkuuazou kWA3b1ctpinemcglah, [url=http://sebfgtygrmgc.com/] sebfgtygrmgc[/url], [link=http://alcqzdebytsr.com/ ]alcqzdebytsr[/link], http://hjnmedhmtaum.com/
IP:46.161.9.32  2016-11-08 15:11:22
DorothyDor wh0cd419864 full report Retin-A Inderal With No Prescription augmentin online
IP:46.161.9.24  2017-02-24 17:03:11
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.