Эзэмшихийг хүлээж чилийсэн 31 жил

2009/03/06
Share |
Хүмүүс:
Эзэмшихийг хүлээж чилийсэн 31 жил

"Монгол улс Оюутолгойн 50 хувийг эзэмших хугацаа тийм ч ойр биш, гэхдээ л эзэмшинэ" гэж Эрдэс баялаг Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байсан. Шинэхэн залуухан сад нь ам дүүрэн хэлээд байсан эзэмших хугацаа 30 жилийн дараа болж таарваа хөөрхий. Энэ гэрээ 170 орчим заалттай, 30 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээ хүчинтэй хугацаанд Монголын төр 34 хувийг эзэмшинэ. Харин 31 дэх жилээс Монгол Улсын Засгийн газар, монголын төр нэмэлт 16 хувийг тодорхой тохиролцоонд эзэмших эрхтэй гэх юм. Гэрээний хугацаа хэтэрхий урт байна, 15 хүртэлх жилээр байгуулах хэрэгтэй гэсэн хувилбарыг ярьж байсан. Харин гэрээ ингэж байгуулагдахаар боллоо. Гэрээ ийм урт хугацаагаар байгуулах болсоны учрыг Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт “Ашигт малтмалын тухай хуульд 30 хүртэлх жилээр гэрээг байгуулж болно гэж заасан байгаа” гэж тайлбарлаж байгаа. Нөгөө талаасаа гэрээ байгуулагч "Рио Тинто" компани 40 гаруй тэрбум ам.долларын өртэй. Тиймээс хувьцааных нь үнэ ч буурч байна. Энэ бүх нөхцөл байдал яриа хэлэлцээрийг амаргүй байдалд хүргэсэн гэнэ. Гэрээдэгч байгууллага ийм их өртэй, гэрээний хугацаа 30 жил байхад Монголчууд бид 31 дэх жилээс эзэмших хувиа 50 хувь болгох ямар баталгаа байгаа юм бол

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.