Х ТҮЦ хамтлаг хайр сэтгэлийн нэг түүхийг өвөрмөцөөр илэрхийлсэн шинэ уран сайханы кино бүтээж байна

2009/03/06
Share |
Хүмүүс:
Х ТҮЦ хамтлаг хайр сэтгэлийн нэг түүхийг өвөрмөцөөр илэрхийлсэн шинэ уран сайханы кино бүтээж байна

Хайр сэтгэлийн түүхгүй хүн байдаггүй гэж жүжигчин Одончимэг ярьж байна. Нээрээ л хайр сэтгэлийн нэгээхэн ч гэсэн түүхгүй хүн гэж юу байхав. Харин хэрхэн яаж учирсан гээд түүх болгон өөрийн гэсэн давхар бяцхан түүхийг араасаа өгүүлэх биз. Тэгвэл Х ТҮЦ хамтлагийн уран бүтээлчид хайр сэтгэлийн бас нэг түүхийг өвөрмөцөөр илэрхийлсэн шинэ уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ. Миний хөрш Чөтгөр нэртэй энэ уран сайхны киног нэрнээсээ авахуулаад байдаг нэг хайр сэтгэлийн түүхээс арай өөрөөр хийхээр зорьсноо уран бүтээлчид хэлж байна лээ. Кино гэдэг гарын үзүүрээр хийчихдэг зүйл биш болохоор Х ТҮЦ-ийн уран бүтээлчид чамгүй цаг зав бас бие сэтгэлээ зориулсан гэнэ лээ. Олон талын авьяастай Одончимэг хүртэл энэ киног найруулаад амжсан байхав. Тэр бүү хэл үзэгчдийн элгийг хөшөөдөг Сэргээш 3-ыг хүртэл манай Одноо найруулсан ш дээ гэж уран бүтээлчид нь ам бардам хэлж байна лээ. 3 сарын 7-нд Тэнгист нээлтээ хийх Миний хөрш чөтгөрийн араас Х ТҮЦ-ийнхний ажил ч бас давхар ундрах гэнэ. Тайз дэлгэцийн бүтээлийг хослуулан хийж чаддагийн бас нэг жишээг харуулаад байгаа уран бүтээлчид удахгүй шинэ тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзах гэнэ лээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.