Миний цалин бууруулахын оронд хvvхдийн мєнгийг хас...

2009/03/06
Share |
Хүмүүс:
Миний цалин бууруулахын оронд хvvхдийн мєнгийг хас...

Санхvv эдийн засгийн хямралыг гэтлэн давахын тулд ердєє гурав дєрєвхєн сарын ємнє баталсан 2009 оны улсын тєсєвт тодотгол хийгээд эхэлчихсэн Ерєнхий уриа нь "тэвчиж болох зардлаас татгалзах". Энэ хvрээнд эрх баригчид, тєрийн тvшээд олон санал гаргаж байгаа ч зарим нь эхнээсээ л эсэргvvцэлтэй тулгарсан. Тєрийн албан хаагчдын цалинг 20, єндєр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулъя гэсэн ч энэ санал УИХ-ын дугуй танхимд орж ирэхээсээ ємнє буцахад хvрсэн. Уг нь бол, энэ тийм ч аймшигтай зvйл биш. Манай тєрийн жирийн нэг албан хаагч гэхэд л дунд зэргийн бизнесменээс хамаагvй илvv амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг. Тєрийн єндєр албан тушаалтнуудын хувьд бол бvр ч ярилтгvй. Гэтэл тєрийн албан хаагч гэдэг нэрийг хавтгайруулан хєєрхий эмч, багш нарыг дундаа хавчуулж байгаад иргэд, тєрийн бус байгууллагуудын санал гэдэг нэрийн дор "дээр нь бас цалин єгдєг юм уу" гэж хэлэхээр хvмvvс нь цалин хангамжаа хэвээр авч vлдэж байгаа нь энэ.
Харин одоо халамжийн мєнгєнєєсєє танах санал арай хvчтэй явж байна.

Юуны тvрvv 18 хvртэлх насны хvvхдэд улирал бvр олгодог 25 мянган тєгрєгийг 10 мянга болгож бууруулах нь. Энэ ч бас учиртай. Энэ мєнгийг олгох саналыг анх Ардчилсан нам гаргаж хєєцєлдєж, єчнєєн эсэргvvцэлтэй тулгарч байж батлуулан єгч эхэлсэн. Гэтэл єнєєдєр хямралыг гэтлэн давахын тулд, тєсвийн алдагдлыг бууруулахад шинээр гэр бvл бологсдод єгдєг 500 мянган тєгрєгийг хасъя гэсэн санал гараад ирэхээр МАХН-ынхан барьцаа болгож "Тэгвэл хvvхдийн 100 мянган тєгрєгийг чинь бууруулна гэж байгаа нь энэ. Жаахан хvvхдийг нэг юмыг ингээдэх гэхэд єєдєєс "тэгвэл та ингэ л дээ" гэж барьццаг. Яг л тvvн шиг. Гэтэл vнэн хэрэгтээ хvvхдэд олгодог энэ мєнгєєр амь зуулгаа залгаж байгаа хэчнээн айл єрх бий билээ.

Харин хvvхэд 10 мянган тєгрєг єгнє гэж Ардчилсан намынхныг амлахаар тvvнтэй барьцан байж санаачлаад олонхиороо тvрий барьж єгєхєєр болсон шинэ гэр бvлийн 500 мянган тєгрєг єнєєдєр ч, хожим ч монголын нийгэмд ямар их балаг тарьж байгаа билээ. Энэ мєнгєєр амьдралдаа нэмэр болгож байгаа айл єрх, залуус байгааг vгvйсгэхгvй. Гэхдээ л хэдэн жилийн нуруу даачих ганц аятайхан ор авчихаж хvрэхгvй энэ мєнгєний тєлєє хэчнээн олон сайхан залуу хар нялхаараа гэр бvл болон тоглож амьдралаа vрж байгаа билээ. Ердєє л энэ мєнгийг єгєх шийдвэр гарсан 2004 оны сvvлийн хагаст гэр бvл бологсдын тоо хоёр дахин нэмэгдсэн нь vvний баримт. Гэтэл энэ олон шинэ гэр бvлийн хэд нь 500 мянган тєгрєгєє хувааж аваад хоёр тийшээ болж байгаа, хэд нь мєнгєє авах гэж хєєцєлдєж байх хугацаандаа хvvхэдтэй болоод тvvнийг хагас єнчин болгож байгаа єнєєдєр МАХН-ынхан байтугай, иргэний бvртгэл мэдээллийн байгууллага мэдэхгvй л яваа. Салж байгаа гэр бvлээ байтугай ер нь иргэдийнхээ тоог мэдэхээ байчихсан улс юм чинь. Тэгэхээр МАХН-ын эрх баригчид нийгэмд vр єгєєжєє єгєхгvй, сайнаасаа саарыг дагуулж байгаа ийм халамжийг хасъя гэсний тєлєє барьцаанд нь эх орны ирээдvй болсон хvvхэд багачуудад єгч байсан халамж анхаарлыг хасч хариугаа авах гэж байгаа нь энэ.

МАХН-ынханд ямар ч хамаагvй vнэ цэнээр сонгуульд ялж л байвал эх орны ирээдvй хойч, энэ нийгэм ямар байх нь чухамдаа хамаагvй. Ажил хєдєлмєр эрхлээд єєрсдийнхєє амьдралыг аваад явчих насанд хvрсэн хvмvvст хамаагvй цацаж, тvvнээсээ ч илvv хєнєєл дагуулах халамжийг хасна гэсний тєлєє маргааш, нєгєєдєр энэ улс орныг авч явах ирээдvй болсон хvvхэд багачуудын халаасыг тэмтрэх гэдэг улс л энэ МАХН-ынхан.

Юутай ч МАХН сонгуульд санал єгєх насанд хvрэгсдийн мєнгийг хасах, єєрсдийнхєє цалинг бууруулахын эсрэг хvvхдvvдийн мєнгийг хасах санал тавьж байна. Хэрхэн шийдвэрлэхийг УИХ, эрхэм тєрийн тvшээд мэдэх биз ээ

Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.