АЙЛД ХОНОСОН АЛТАНТҮРҮҮ ОВГОО СОЛИВОЛ Ч...

2009/03/09
Share |
Хүмүүс: Алтантүрүү | 
АЙЛД ХОНОСОН АЛТАНТҮРҮҮ ОВГОО СОЛИВОЛ Ч...

Алтантүрүү айлд хонохоо байснаас хойш үзэгчид түүнийг нэг хэсэгтээ асууж сураглаж байсан ч Тэнгисийг хонож эхэлснээс хойш тэгс хийгээд мартагнаж байх шиг байна. Шинэ хөтлөгч хэдийгээр анхны хөтлөгч шигээ чухал царай гаргаж чадахгүй байгаа ч гэсэн өөрийн гэсэн өнгө төрхөө олоод айлын хаалга тогшиж, хоног төөрүүлж 25-р сувгийн “Танайд хоноё” нэвтрүүлэг гардгаараа гараад байна. Алтантүрүүг архи дарсны асуудалаас болж ажлаа тасалсаар байгаад хоногийн хоолоо олдог айлд хонох ажлаасаа халагдсан гэдэг. Харин түүнтэй ойр байж хэдэн үг сольдог хүмүүс “Алтантүрүү надгүй бол энэ нэвтрүүлэг юу ч биш гэж онгирсон” гэх нь бий. Ямартай ч Алтантүрүү нэвтрүүлэггүйгээр амьдарч, Алтантүрүүгүйгээр нэвтрүүлэг болоод л байна. Түүнийг кино урлаг энэ тэрээр хөөцөлдөж байна гэдэг. Залуу хүний хувьд олонд танигдсаныг нь ашиглах сонирхолтой улс төрийн хүчин байдаг л гэнэ. Сонгуульд өрсөлдөхөд  хүний нэр их чухал. Ямартай л Д.Батбаяр Кёкүшюзан гэдэг сумогийн тодотголгүйгээр хэн ч биш гэдгээ мэдээд овгоо болгож байх билээ. Алтантүрүүгийн хувьд “айлд хоносон” гэж овгоо авч болдог бол ч улс төр юухан байх билээ дээ. Тэр цагт сонгуулийн өмнөхөн Тэнгис “Танайд хоноё” гээд Алтантүрүүгийн хаалгыг тогших биз

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.