Хүмүүс: Намбар Энхбаяр | |
Төрийн тэргүүний хэнз отгон охинд цаа буга тун ч сонирхолтой байсан бололтой. Цаа бугыг энхрийлэн илж бас аавдаа аминчлан хэлж байгаад нуруун дээр нь мордоод авсан. Монгол Улсынхаа өнцөг булан бүрт тэр дундаа байгалийн үзэсгэлэн бүрдсэн газруудад очихдоо, төрийн тэргүүн хүүхдүүдээ заавал авч яваа харагддаг. Энэ удаад бага охиноо дагуулан аянд гарч цаа буга үзүүлж, тахтай морин чарган дээр суулгаж аялуулсан. Аав ээжийгээ хуулсан мэт адилхан төрсөн бяцхан охин амьтанд элэгтэй гэдгээ харуулж цаа буга байн байн илж харагдсан шүү.
TB5 tv