ЛҮНДЭЭ ДАРГА НҮХЭЭ МАЛТАВ...

2009/03/09
Share |
Хүмүүс: Д Лүндээжанцан | 
ЛҮНДЭЭ ДАРГА НҮХЭЭ МАЛТАВ...

Юу ч хийхгүй, амар суулаа гэж ард түмэнд муулуулдаг гишүүд харин ч амрах цаг завгүй бүлгийнхээ даргын рекетэн дор бүлтэлзэж, гарсан орсон цагаа бүртгүүлээстэй байдаг гэнэ. Оройн цагаар халуун хөнжлөөс нь суга татаж, гэр бүлийнхэнтэйгээ үзвэр үйлчилгээгээр хэсэх гэхээр нь садаа болж, айлчин гийчнийг хүндэтгэх шалтгаантай орхиулж эр нөхрийг тань өнөөдрийг хүртэл цаг наргүй хэрэглэсэн. Харин өнөөдөр боломж олдсон дээр нь албан ёсоор өршөөл ирье гэж Лүндээ дарга суудал нэгт гишүүдийнхээ эхнэрүүдээс уучлал гуйж харагдсан. Гэхдээ яая гэхэв ажил учраас, цаашид ч энэ үйлдэл давтагдсаар байх учир ойлгоорой гээд давхар нүхээ малтаад авна лээ. Харин энэ үеэр Их хурлын дарга Дэмбэрэлд ангийн хүүхдүүдийнхээ эхнэрт цэцэг цэврүү бэлэглэж, саарал ордны сонин сайхантай танилцуулах хөтөч тайлбарлагчийн үүрэг оногдсон гэнэ. Дэмбэрэл дарга ч энэ ажлаа дуртайяа гүйцэтгэж, та нарт баярлаж явдаг шүү гэж сэтгэлийнхээ үгийг цухалзуулаад авчээ

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.