ЦААТНУУД ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЭТЭРХИЙ САЙН МЭДЭРЧЭЭ

2009/03/10
Share |
Хүмүүс:
ЦААТНУУД ЗАХ ЗЭЭЛИЙГ ХЭТЭРХИЙ САЙН МЭДЭРЧЭЭ

Өөрсдийн амьдралын хэмнэл, зан заншилаараа хэний ч анхаарлыг өөрийн эрхгүй татах үндэстэн бол цаатан. Мөхөж, устахын ирмэг дээр байна гэгдэж байгаа цаатан иргэдийн амьдрал зах зээлийн шуурганы эхэн үед хамгийн хэцүү байсан. Харин өдгөө төр засаг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчдийн буянаар амьдрал, ахуй нь дээшилсэн. Гэлээ гэхдээ цаг агаарын хатуу ширүүнийг давж, байгалийн шалгарал дунд амьдарч байгаа энэ үндэстнийг дулаан байшинд амьдардаг төв суурин газрынхантай зүйрлэхийн аргагүй. Тэдний орлогын эх үүсвэр нь өөрсдийгөө болон, цаа, урцаа байгалийн үзвэр болгох байдаг. Тиймдээ ч тэд хэн дуртай хүнд үнэ хөлсгүйгээр энэ бүхнийг үзүүлж зураг хөргөө татуулахгүй. Та үндэсний цөөнхийн амьдрал ахуйтай холбоотой зураг авахыг хүсвэл тэдэнд 3000 төгрөг, урцанд хонож үзэхийг хүсвэл 5000 төгрөг төлөх хэрэгтэй. Төлбөрөө хийхгүй сэргэлэнтэх гэж оролдвол тэд таны толгойг эргэтэл загнаж чадах “танхай” хүмүүс

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.