УИХ-ЫН гишүүдийн туслахууд ордондоо үлдэнэ

2009/03/11
Share |
Хүмүүс:
УИХ-ЫН гишүүдийн туслахууд ордондоо үлдэнэ

Бүрдээд удаагүй байгаа парламентийн танхмын гишүүдийн толгойны өвчин өдгөө хэнийг ажлаас халах, хэний цалин, тэтгэмжээс хумслах билээ гэдэг асуудал болоод байна. Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа нь парламентад суудалтай намуудыг олонд таалагдах шийдвэр гаргахыг улам бүр шахамдуулж байгаа нь олонд ил. Ядаж байхад яр гэгчээр ордон дүүрэн туслахууд, судалгааны ажилтангууд хүртэл тэдэнд нэмэр дээр нэрмээс болж байна. Хэн нь ч ялгаагүй эрх мэдэлтэй хэн нэгний татаас түлхээсээр энэ ажилд орсон болохоор ажилгүй болчихгүй байлгүй гэсэн битүүхэн итгэлтэй байгаа бол УИХ-ын гишүүдийн хувьд хэнийг нь хоолноос нь салгах тухай зайлшгүй бодох хэрэгтэй болж байна. Эцэст нь зарим нэг нь албан бичиг ч төлөвлөж мэдэхгүй гэсэн үнэлгээ авсан туслахуудаа биш судлаачдыг халах нь зүйтэй гэсэн шийдвэрийг олонх нь дэмжиж байгаа гэнэ шүү

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.