Хоёрхон сарын хугацаанд 229 хvн золгvй байдлаар амиа алджээ

2009/03/11
Share |
Хүмүүс:
Хоёрхон сарын хугацаанд 229 хvн золгvй байдлаар амиа алджээ

Зөвхөн золгvй байдлаар гэхээр энэ vндэсний эмгэнэл биш гэж vv Энэ он гарсаар эхний хоёр сарын байдлаар 229 хvн золгvй байдлаар хорвоогоос хальжээ. Энд ямар нэгэн гэмт хэрэгт өртсөн огт ороогvй тоо юм. Өөрөөр хэлбэл аливаа зvйлд хордож, амиа хорлох, хөлдөх зэрэг нь золгvйгээр амиа алдагсдын бvлэгт орно. Өнгөрсөн жилийн мөн vетэй харьцуулахад золгvйгээр амиа алдагсад 14 тохиолдол буюу 5,8 хувиар буурсан мэдээ байна. Гэсэн ч бvтэн жилээр нь харьцуулж vзэхэд сvvлийн жилvvдэд золгvйгээр амиа алдсан хvний тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Тухайлбал 2008 онд энэ тохиолдол өмнөх онынхоос 57 -оор илvv байжээ. Тэгэхээр өнгөрсөн онд дээрх тохиолдлоор нэг жилийн дотор 945 хvн ертөнцийн мөнх бусыг vзсэн байх юм.

Өчигдөр 20.30 цагийн байдлаар манай улсын хvн ам хоёр сая 692 мянга 625 байлаа. Тэгэхээр энэ тооны хvн амаасаа жил бvр 945-ыг алдаад байвал юу болох вэ. Дайны сvvдэрт автсан Афганистаид ч сард тэр байтугай нэг жилд ч манайх шиг тооны хvн амиа алддаггvй гэхэд мөрийцсөн ч алдахгvй. За дээр нь автомашины ослоор амиа алдаж байгаа иргэдийнхээ тоог нэмвэл даанч эмгэнэлтэй тоо гарна. Уг нь бид энхийн цагт тэрдундаа ардчилсан оронд амьдарч байгаа санагдана. Vvгээрээ цээж дэлдэн бахархах хvн цөөнгvй.

Харамсалтай нь хөшигний ард , эгэл бор хvмvvсийн дунд байдал өөр байгаа юм биш vv. Зарим нэг нь хорджээ, нөгөө хэсэг нь хөлджээ, мөн тооны хvн живжээ гэж бодоход vvнээс амиа санаатайгаар хорлосон нь илvv олон байх юм билээ. Амьд явах сайхан. Хорвоод хvн болж мэндлэнэ гэдэг азтай хувь заяа. Тийм ч vvднээс хvн болж төрөхийг зvvний vзvvр дээр будаа тогтоохтой адилтгаж зvйрлэсэн байдаг. Хvн бvрт тохиогоогvй азаас шvvрч хорвоод мэндэлчихээд юунд өөрийн амийг егvvтгэнэ вэ.

Ингэж асуух нь уйлж байгаа хvнээс яагаад уйлсан юм гэж асуухтай ижил сонсогдож буй биз ээ. Сэтгэлзvйчид хандаж байгаа хvмvvсийн дийлэнх нь амьд явахаас гутарч байгаагаа, болдог бол амиа хорлож vхэхийг хvссэнээ хэлдэг гэсэн. Тэд ядуу зvдvv хамгийн гол нь шударга бус нийгэмд амьдарч байгаадаа гутардагаа нуудаггvй байна. Зарим нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн vедээ энэ эмгэнэлт vйлдлийг хийдэг гэсэн. Мөн шашинтай холбоотойгоор амиа хорлох нь сvvлийн vед цөөнгvй байгааг хууль хяналтынхан хэлж байсан. Ямар ч байсан бид нэгнээ хайрлаж ойлгож, ухаантай амьдрахгvй юм бол цөөхөн хэдэн иргэдээсээ жил бvр хэдэн зуугаар нь хvссэн эс хvссэн ч “цааш” харуулсаар байх уу

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
eautpuymbmy Ur1gikeijuvrjeggsy, [url=http://gjoejipquesz.com/] gjoejipquesz[/url], [link=http://vqpvnxqoqras.com/ ]vqpvnxqoqras[/link], http://uoiaszfubhya.com/
IP:46.161.9.32  2016-06-12 04:19:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.