Эрдэмтдийг улстөр өөд нь татаж байна

2009/03/12
Share |
Хүмүүс:
Эрдэмтдийг улстөр өөд нь татаж байна

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо гэсэн сүржин нэртэй байгууллага байгуулагдаад удаагүй байна. Улсын төсөв ядмаг, хаа сайгүй орон тоог цөөлж байгаа үед шинээр хороо байгуулж байгаа нь олон хүний гайхширлыг төрүүлж байгаа. Харин ерөнхий сайдын хувьд энэ шийдвэртээ маш итгэлтэй байгаа бөгөөд “манай улсын эдийн засгийн жанжин штаб” гэж тодорхойлсон байдаг. МУИС-ын эдийн засгийн сургуулийн захирал байхдаа өнөөгийн улс орны эдийн засгийн дорвитойхон дуугарч байсан Ч.Хашчулуун гэгч залуу энэ байгууллагын даргаар сонгогдсон. Төр зөв хүнээ зохих ажилд нь томиллоо гэх нэг хэсэг байхад алдаа оноог нь хэлээд байгаа хүний амыг албан тушаалаар хаалаа гэх хүмүүс ч байна. Энэ томилгоо хэр нүдээ олсон болохыг цаг хугацаа харуулах биз ээ

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.