Япончууд Асашёорюvг барилдах итгэлгvй болсон хэмээн мэдээлжээ

2009/03/12
Share |
Япончууд Асашёорюvг барилдах итгэлгvй болсон хэмээн мэдээлжээ

Мэргэжлийн сvмод эзэн хааны цомыг 29 насандаа 23 удаа хvртээд буй их аварга Асашёорюvгийн тухай Японы “Спортс Ниппон” сонины энэ сарын 8-ны өдрийн дугаарт “Удаан хугацаанд барилдах итгэлгvй болсон” хэмээн бичжээ. Тэрбээр урьд өдөр нь Осакад “Такасаго” дэвжээг дэмжигчдийн уулзалт болоход “Ирэх жил гэхэд Осакад дахин барилдах vгvйгээ хэлж мэдэхгvй. Тиймээс одоо хайртай хот Осакад хамаг хvч чадлаа зориулан тvрvvлэхийн төлөө барилдана” хэмээсэн нь олны анхаарлыг татжээ. Vvнд зарим нэг нь шvvмжтэй хандаж байгаа бөгөөд vvнээс vvдэн олон янзын таамгийг ч дэвшvvлээд байгаа аж. Их аваргын хувьд сvмогийн тvvхэнд дөрөвдvгээрт эрэмбэлэгдэх амжилт vзvvлээд байгаа юм. Харин тэрбээр монголчууддаа хэлэхдээ “Дээд амжилтын төлөө бvх хvчээ дайчилж, олон жил элэг нэгтнvvдээ баярлуулна гэсэн” билээ

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.