"Хар тас"-ын Марка буюу И.Бадмаараг: Яагаад харийн бvсгvйг эх орондоо авчраад цусаа сэлбэж болохгvй гэж

2009/03/12
Share |
Хүмүүс:

Монголын хип хопын “хөгшин” партизануудын нэг “Хар тас”-ын Маркаг урлагтаа vнэнчээр vлдсэн нэгэн гэдэг. Нэгэн vе ид хит болж байсан “Бvрхэг тэнгэр”-ийн эзэн тэрээр “Зvрхний цохилт” нэртэй цомог гаргаад удалгvй юм vзэж нvд тайлахаар Францыг зорьсон юм.

Гурван жил гаруй Францад ажиллаж, сурч байгаад ирсэн Марка Дээгий, Амраа, Хэрлэн нарын эх орончидтой нэгдэн уран бvтээлээ хийхээр болжээ. Ингээд тэдний шинэ уран бvтээлийн нээлтээр уулзаж ярилцснаа толилуулж байна.

”Хар тас” Маркагаар сонин сайхан их л биз дээ. Уншигчидтай маань хуваалцаач.
Нэлээд даацтай уран бvтээл хийж байгаа гэж хэлж болно. “Хар сарнай”-н Амараа, Дэлгэрмөрөн, “Элькондор”-ын Хэрлэн, уртын дуучин Оюунжаргал, хөөмийч Наранбат болон миний бие морин хуурын чуулга, VДБЭЧ нарын бvрэлдэхvvнтэйгээр “Vндэсний цаг” нэртэй дуун дээр ажиллаж байна. Дуугаа Монголын vндэсний баяр цагаан сараас өмнө амжиж гаргахаар их шургуу ажиллаж байгаа гэж хэлж болно. “Vндэсний цаг” дууны шvлгийг З.Соёл-Эрдэнэ бичиж, аяыг нь би зохиосон. Дэлхийн эдийн засгийн хямрал хvссэн хvсээгvй Монголд нөлөөлөөд эхэллээ шvv дээ. Vvнийг монголын ард тvмэн багаараа ажиллаж, эвтэй байж, vндэснийхээ vйлдвэрлэлийг дэмжиж байж л давж гарна гэдгийг дуугаараа харуулахыг зорьсон. Дууны маань нээлтэнд Монголын нөлөө бvхий vндэсний vйлдвэрлэгч компаниуд хvрэлцэн ирсэнд баяртай байна. Монгол хvн амны бэлгээрээ гэдэг шvv дээ. Энэ бол энэ баяраар ард тvмэндээ өгч байгаа бидний бэлэг.

Дууныхаа нээлтийг их өөрөөр сэтгэж хийжээ. Мэдээж клипжvvлнэ биз дээ?
Монголд анх удаагаа Драмын театрын тайзнаас хөгжимчид, бvжигчид нийлсэн нvсэр баг хэвлэлийн бага хурал зарлалаа. Клипний хувьд хоёрын хооронд юм хийхийг хvсэхгvй байгаа учир Монголын хамгийн сайн студитэй хамтарч ажиллах болно. “Vндэсний цаг” дууны клипэнд 1000 хол давсан хvмvvсийг оролцуулж, шинийн гуравнаас эхлэн зураг авалт эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Ингэхэд Францад багагvй хугацаанд байж байгаад ирсэн. Явсан газрынхаа сониноос яриач?
Францад гурван жил гаруй болсон. Яахав бусад оронтой харьцуулахад тэнд ажил хийнэ гэдэг vнэхээр хэцvv. Санасны зоргоор юм биш. Хааяа Германд очиж ажил хийдэг байсан. Гол нь биеэ эмчлvvлэх гэж явсан л даа. Ямар ч байсан эмчилгээ сайн хийлгэсэн болохоор батерейгаа сайн цэнэглэсэн. Франц бол соёл урлагийн өлгий нутаг учраас их ч юм сурлаа. Одоо сурснаа Монголдоо хэрэгжvvлэх, өөрийн гэсэн өнгө төрхтэй студитэй болох, амьдралаа төвхнvvлэх зорилго тавиад явна.

Урлагийн төлөө гэх энэ сэтгэл танай гэр бvлийн хvмvvжилтэй холбоотой байх. Аав ээж чинь урлагийн хvмvvс vv?
Тийм ээ, гэр бvлийн хvмvvжил vнэхээр чухал ш vv. Гэр бvл маань урлагийн хvмvvс гэж хэлж болно. Манай аав Индрээ гэж хөгжмийн зохиолч байлаа. Дуучин Адарсvрэн агсан аавын маань зохиосон олон дуунуудыг дуулж тvмэнд хvргэсэн. “Тэрхийн цагаан нуур” гэж сайхан дуу Монголын радиогийн алтан фондод байдаг. Ер нь манай гэрийнхэн бvгдээрээ төгөлдөр хуур тоглодог. Эгч бид хоёр Соёлын коллежийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн.

Маркагийн жинхэнэ нэр Бадмаараг биз дээ. Ийм гоё нэрээ яагаад Марка болгочихсон юм бэ?
Манай том эгч хvvхэд байхдаа Бадмаараг гэж хэлж чадахгvй Маараг гэж дууддаг байсан нь сvvлдээ Марка болчихсон юм. Би хvvхэд байхдаа энэ нэрэндээ жаахан дургvй байсан. Сvvлдээ дасчихдаг юм байна лээ.

Сая амьдралаа төвхнvvлэх гэж явна гэж ярилаа. Унгар бvсгvйтэй сvй тавьсан гэл vv?
Унгарын эрлийз найз бvсгvйтэй болсон. Одоо тvvнтэйгээ Монголд хамт амьдарч байгаа.

Хэтэрхий хувийн юм асууж байгаа бол уучлаарай. Найз бvсгvй чинь монголоор ярьдаг уу?
Найз бvсгvй маань монгол хэл сайн мэддэг. Эдийн засагч мэргэжилтэй хvн бий. Тэр маань Монголд нэлээн юм хийсэн хvн гэж би боддог юм. Манай нөхцөлд амьдраад аль хэдийн дасчихсан.

Маркагийн хувьд хоёр дахь удаагаа амьдрал зохиож байгаа болохоор энэ удаа нэлээн хянуур хандсан байх?
Маш их бодсон шvv. Одоо бол өөрийнхөө шийдэлд бат зогсож байгаа.

Та хоёр хаана танилцаж байв?
Монголд танилцсан л даа. Одоогоос 12 жилийн өмнө МУГЖ Т.Ариунаагийн тоглолтон дээр танилцаж байлаа. Би тэр vед “Vггvй мордсон чи минь” дууг Ариунаа эгчтэй дуулсан юм. Миний улаан фен байсан гэж одоо ярьдаг юм.
Их эртний танилууд юм байна. Ингэхэд охиндоо сайн аав нь байж чадаж байна уу?
Охинтойгоо долоо хоног болгон уулздаг. Сайн аав байхыг хичээдэг, тvvндээ би маш их хайртай. Цаг хугацаа хурдан юмаа. Алтжин маань одоо 9 настай. Амьдралын маань баяр баясгалан болсон охинтойгоо хамт амьдрахыг хvсдэг.

Уучлаарай охиндоо ийм их хайртай мөртлөө яагаад хамт амьдрахгvй байж чадаж байна аа?
Яахав дээ, Энэ миний л амьдрал. Би фитнесс Уянгаас салаад таван жил болж байна. Энд залуу хосуудад хандаж хэлэхэд гадаад руу олон жилээр явж тусдаа амьдрах хамгийн буруу сонголт гэдгийг хэлэхийг хvсч байна. Олон жил тусдаа байхаар эргээд хамт амьдрахад хvндрэлтэй болдог юм байна лээ. Vнэхээр гадагшаа явах хэрэгтэй бол хайр дурлалаа хамгаалахын тулд хамтдаа яваад, хамтдаа ирэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Бидний салалт бие биенээсээ хол олон жил байснаас болсон болов уу гэж боддог.

Харийн бvсгvйг эхнэрээ болгосон атлаа эх оронч vзлийг шингээсэн уран бvтээл гаргана гэж ярихаар хvмvvс шvvмжлэлтэй хандах байх даа? Ер нь Марка гэж хэн бэ?
Яагаад харийн бvсгvйг эх орондоо авч ирээд Монголдоо амьдарч, цусаа сэлбэж болохгvй гэж. Миний хvvхдийн оюун тархи өөр байг л дээ. Тvvхээс харвал 13-р зууны vед Унгар, Солонгосчууд хөх толботой төрдөг гэдэг утгаараа Монголчуудтай цус нэгтэй гэж vздэг шvv дээ. Харин Хятадууд бол өөр. Ясны өшөөтэй. Гэтэл охидууд маань өнөө маргаашийг хараад тэдэн рvv хошуурцгаах юм.

Ер нь эрчvvд бид цуглаад ярихаараа энэ сэдвийг хөнддөг болоод байгаа. Ярих биш урлагаараа vvнийг дамжуулж хvмvvст ойлгуулна. Би хамт олон, найз нөхдөөрөө хvрээлvvлж явах дуртай. Би ч найз нөхөддөө гайгvй таалагддаг юм болов уу гэж боддог. Маркагийн сэтгэл руу орж vзье гэвэл миний дуунуудыг сонс. Тэндээс намайг олж харж болно

Зиндаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.