НЭГ ӨДРИЙН ДОТОР ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 109-Д ХҮРЧЭЭ

2009/03/13
Share |
Хүмүүс:
НЭГ ӨДРИЙН ДОТОР ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ 109-Д ХҮРЧЭЭ

Хөдөө орон нутагт хүндэрсэн нөхцөл байдал нийслэл хотыг ч тойрсонгүй. Жирийн өдрүүдтэй харьцуулахад халтиргаа гулгаатай болсон замаар зорчиж хөдөлгөөнд оролцох гэсэн иргэд багагүй хүндрэлтэй учирсан. Дугуй шарвана, гутал халтирна гээд өчигдрийн байдлаар л гэхэд нийслэл хотод зам тээврийн 109 осол гарчээ. Жирийн өдрүүдтэй харьцуулахад хамаагүй их ачаалалтай ажилласан замын цагдаагийхан үүсэн нөхцөл байдалтай холбогдуулж сэрэмжлүүлэг өгч байна.

Хэдийгээр халтиргаа гулгаатай нөхцөлд жолооч нар хурд багатай явдаг ч гэнэтийн цаг агаарын өөрчлөлт ослын тоог нэмэгдүүлжээ. Дээр дурьдсан 109 ослын дийлэнх хэсэг нь хөнгөн төрлийх ч үүнээс болж 5 хүн гэмтжээ. Мөн энэ үеэр ямар ч жолоо барих зөвшөөрөлгүй, эрхээ хасуулсан 23 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригджээ. Халтиргаа гулгаатай зам дээр өөрийгөө ч хянах чадваргүй явж байсан жолооч нарыг 7-30 хоногийн хугацаатай хорьсон байна. Үүнтэй холбогдуулж 27 тээврийн хэрэгслийг ч журамлажээ. Халтиргаа гулгаатай нөхцөл байдал хэвээр байсаар байгаа тул явган зорчигч болон тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нарыг сонор сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагууд сануулж байна

TB5 tv

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.