Ж.Буш руу гутал шидсэн сэтгүүлч гурван жилийн ял сонслоо

2009/03/13
Share |
Хүмүүс:
Ж.Буш руу гутал шидсэн сэтгүүлч гурван жилийн ял сонслоо

Ж.Буш руу гутал шидсэн Иракийн сэтгүүлч Мунтазер аз-Зейди гурван жилийн хорих ял авчээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14-нд Багдадад болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Буш руу гутал шидсэнээрээ сэтгүүлч залуу олонд алдаршсан юм. Ж.Бушийн айлчлалыг албан ёсных байсныг Иракийн Засгийн газар баталгаажуулсан тул түүнд оногдох ял хөнгөрөх боломжгүй болсон аж. Учир нь гадаадын төрийн тэргүүнд халдсан зүйл ангиар түүнд 15 жил хүртэл хорих ял оноох боломжтой болсон юм. Мунтазер аз-Зейди гэм буруутайгаа хүлээгээгүй бөгөөд өөрийнхөө үйлдлийг “эзлэн түрэмгийллийн эсрэг хийсэн” зүй ёсны үйлдэл хэмээн шүүх хуралдаан дээр мэдэгджээ

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.