Оюутолгойд осол гарч хүний амь хохиров

2009/03/13
Share |
Хүмүүс:
Оюутолгойд осол гарч хүний амь хохиров

Өчигдөр өглөөний 9.55 минутад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Оюу толгой төслийн талбайд үйлдвэрлэлийн осол гарчээ. Урьдчилсан мэдээллээр, тросс олс тасарч талбайд унасны улмаас нэг хүн амиа алдаж, нэг хүн гэмтэл авсан байна. Гэмтэл авсан хүнд эмнэлгийн тусламж үзүүлэн орон нутгийн болоод улсын холбогдох байгууллагуудтай холбоо барьж мэдээлэл өгч байгаа аж. Ослын улмаас амиа алдсан ажилтны ар гэрийнхэнтэй холбоо барьж мэдэгдсэн бөгөөд хуулийн дагуу ослын шалтгаан тогтоох шалгалтыг явуулж эхэлжээ

МОНЦАМЭ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.