Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт, осол болж Орос мэргэжилтэн нас баржээ

2009/03/13
Share |
Хүмүүс:
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт, осол болж Орос мэргэжилтэн нас баржээ

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт уржигдар өглөө 08.45 цагийн орчим үйлдвэрийн томоохон осол гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач 53 настай тус үйлдвэрт олон жил ажиллаж байгаа нэгэн гэнэ. Энэ талаар зарим нэг албаны хүмүүстэй холбогдож тодруулсан юм. Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэр ХХК-ны Гэрээт Цагдаагийн хэсгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ц.Ганбаатар:

Энэ сарын 11-ний өглөөний 08.45 цагт үйлдвэр дээр осол болж хүн нас барлаа гэсэн дуудлага манай цагдаагийн хэсэгт ирсэн. Дуудлагын дагуу бид газар дээр нь очиход тус үйлдвэрт ажилладаг ОХУ-ын мэргэжилтэн Борькин Евгений Викторич гэх хүн осолд орж нас барсан байсан. Хэргийн газар хийсэн анхан шатны үзлэгээр тухайн өглөө талийгаач бас нэг мэргэжилтэнтэйгээ хамт өөрсдийн хариуцсан объектод засварын ажил хийж байгаад ямар нэг зүйлийг өргөх болсон байна. Тухайн үед талийгаач доор нь орж данхраадаж байх үед нь данхрад нь мултарснаас болж амь насаа алдсан байна гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа. Албан ёсны дүгнэлт гаргахад МХЕГ-ын байцаагч нарын оролцоо зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

Эрдэнэт Үйлдвэрийн Ерөнхий Захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга З.Ганбаатар:
Манай үйлдвэрт арав гаруй жил ажилласан ОХУ-ын мэргэжилтэн Б.Е.Викторич өнгөрсөн лхагва гарагт ажлын байрандаа ослоор нас барсанд үнэхээр харамсч байна. Талийгаач үйлдвэртээ л ганц гэж хэлж болохуйц мэргэжилтэн нь байсан. Тухайн өдөр ажлын байрандаа хоёулаа гарсан хэдий ч юм өргөх үед нэг нь дээр нь ажиллаж байгаад ийм золгүй явдал болсон байсан. Ямар нэгэн байдлаар өндрөөс унаагүй, юманд цохиулаагүй ажлын байрандаа хүдэр буталдаг тээрмийн тулгуурт дарагдаж нас барсан учраас энэ нь зайлшгүй үйлдвэрийн осол болж таарах байх. Эрдэнэтийн осолтой давхцан мөн энэ өдөр Оюу толгойн босоо аман дахь 1358 метрийн гүнд орших цооногт ажиллаж байсан хоёр хүн цахилгаан шатны тросс тасарсны улмаас осолдож нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь хүнд бэртжээ

Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.