Эрvvгийн хэсгийн дарга, дэд хурандаа З.Баттулга: "ХЭРЭГТЭН БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРОХ ХVСЭЛТЭЙ БАЙСАН"

2009/03/16
Share |
Хүмүүс:
Эрvvгийн хэсгийн дарга, дэд хурандаа З.Баттулга:

Миний охиныг ганцхан хvн хөнөөсөн гэдэгт итгэхгvй байна. Телевизийн чаатаас vvдэн гарсан хvн амины хоёр ч хэрэг сvvлийн хоёр жилд гарсан билээ.Чаатаар танилцсан охиноо хvчирхийлэн, амийг нь егvvтгэсэн хэрэг өнгөрсөн оны сvvлээр Орхон аймагт гарсан талаар бид мэдээлж байсан. Хохирогч 15 настай, айлын ганц охин байсан гэдэг. Хэргийг23 настай, эрхэлсэн ажилгvй Д.Эрдэнэцогт vйлдсэн нь тогтоогджээ. Тэднийг орон нутгийнхаа телевизийн чаатаар танилцсан гэдэг. Алуурчин охинтой танилцаад уулзсан даруйдаа хvчирхийлэн, амь насыг нь хороогоод, гэрийнх нь ойролцоо нvцгэлэн хаясан байжээ. Аймшигт аллагын хохирогч, талийгаачийн ээж Э.Энхцэцэгтэй уулзахаар өнгөрсөн амралтын өдөр Эрдэнэт хотыг зорилоо. Эрдэнэт хотноо аль хэдийнэ хаврын урин цаг айлчилжээ. "Мартын 8"-ны өмнөх өдөр болоод ч тэр vv, хот хөл хөдөлгөөн ихтэй байх аж. Талийгаач ээж, ахтайгаа хамт хотын захын гэр хороолол дахь тохилог байшинд амьдардаг байж. Замд таарсан хvмvvсээс сурагласаар зорьсон газартаа төвөгтvй хvрлээ. Талийгаачийн ээж нь 40 гаруй насны, нэлээд нуруулаг эмэгтэй аж. Тvvний нvд цаанаа л нэг уйтгартай. Эхэндээ тэрээр "Надад ярих зvйл алга" хэмээн нэлээд цааргаллаа. Гэсэн ч хэсэг хугацааны дараа тvvний ярианы өнгө зөөлрөн талийгаач охиныхоо талаар бяцхан яриа өрнvvлсэн юм. Ярилцлагыг хvргэхийн өмнө хэргийн талаар товч өгvvлье.

Талийгаач Орхон аймгийн 13 дугаар сургуулийн 9в ангид сурдаг байжээ. Тэрээр 16 настай, нэлээд биерхvv охин байж. Сургуулийнхаа сумогийн аварга, тэргvvний сурагч байсан аж. Ээж, ахын хамт амьдардаг байсан охин гурван сартайгаасаа өвөө, эмээгийнхээ гар дээр өсч торнижээ. Аав нь 2000 онд цус харван таалал төгссөн байна. Харин гэмт этгээд болох Д.Эрдэнэцогт 23 настай, эрхэлсэн ажилгvй, өнгөрсөн оны хавар цэргээс халагдаж ирсэн нэгэн. Тэр ээж, хойд эцгийн хамт амьдардаг. Хэрэг vйлдэх vедээ тэднээс тусдаа амьдарч байсан байна. Залуу PC тоглоомонд донтчихсон нэгэн аж. Хэрэгтэн, хохирогч хоёрыг чаатаар танилцсан гэдэг ч зарим эх сурвалж тэднийг мессежээр танилцсан гэдэг. Тэд танилцаад 10 хоносны дараа буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-ны шөнө хэрэг гарчээ. Д.Эрдэнэцогт охиныг/талийгаач/ тэр орой 23.00 цагийн vед гэрээсээ гарч ирэхийг хvсчээ. Харин охин дургvйцсэн байна. Д.Эрдэнэцогт хашааны цаана охиныг отож байв. Охин угаадас асгахаар гарахад нь дуудан авч явжээ. Энэ vед охин нөмгөн дээлтэй байж. Тэрээр охиныг далд газар аваачин хvчирхийлж, цээжин хэсгээс нь дээш танигдахын аргагvй болтол нь зодож улмаар амь насыг нь егvvтгэжээ. Хөнөөсөн даруйдаа охины гэрээс гурван гудамжны цаана, айлын хашааны vvдэнд нvцгэн цогцсыг нь хаясан байна. Өрөөсөн гутал, гар утас нь охины ойролцоо дотуур хувцас, дээл, өмдийг нь айлын хашаа давуулан шидсэн байжээ. Аймгийн цагдаа нар шуурхай ажилласаны дvнд хэрэгтнийг 24 цагийн дотор баривчилжээ/

Охины ээж Э.Энхцэцэг: "ОХИН МААНЬ ХЭН НЭГНИЙ НУУЦЫГ МЭДДЭГ БАЙСАН БАЙЖ МАГАДГVЙ"

Хэрэг гарсан өдөр охин тань гэртээ байгаагvй гэсэн vv?
Хичээлдээ яваагvй, акттай байсан юм. Тэгээд эмээ, өвөөгийндөө байсан. Орой нь хувцсаа угаачихаад "Эмээ угаадсаа хаана асгах вэ" гэж асуугаад л нөмгөн дээлтэй гарсан гэсэн. Тvvнээс биш орой, vдэш болсон байхад тэр хvнтэй уулзах гээд гараагvй /уйлав/.

Хэрэгтнийг таньдаг байсан юм уу?
Чаатаар танилцсан гэж л хvмvvс яриад байгаа юм. Би одоо яг яаж тэр хvнтэй танилцсаныг мэдэхгvй. Би охинтой маань найзалдаг хоёр охиныг танилцуулсан байх гэж сэжиглээд байгаа юм. Очиж, очиж миний муу охинтой танилцахдаа яахав дээ. Хэрэг гарсны дараахан хэвлэл, мэдээллийнхэн хаа сайгvй цацсан. Бvр Японд байдаг хамаатан маань хvртэл мэдсэн байсан.

Найз охид нь буруутай гэж vv?
Салж хагацдаггvй байсан хоёр охин бий. Нэг нь охины маань сургуулийн 11 дvгээр ангийн сурагч. Нөгөө нь өөр сургуулийн сурагч. Тэдэнд гомдоод байгаа шалтгаан нь охинтой маань салж чадахгvй, найзалж нөхөрлөж байсан хэрнээ талийгаачийн ажил явдал дээр ирээгvй. Одоо ч гэсэн биднийг харахаараа зугтаагаад байдаг. Энэ л бидэнд сэжиг төрvvлээд байгаа юм.

Охидоос мэдvvлэг авсан юм уу?
Авсан байх аа. Vнэн зөв ярьсан байгаасай.

Охин чинь ямар зантай хvvхэд байсан юм. Найман жил ангийн дарга байсан гэж хvмvvс хэлж байсан.
Тийм ээ. "Ээжээ би өөрийгөө хөгжvvлмээр байна. Аймгийн төвийн сургуульд сурмаар байна" гэсээр байгаад 13 дугаар сургууль руу шилжсэн юм. Найман жил дараалан сургуулийнхаа тэргvvний сурагч, ангийн дарга байсан. Их даруухан, гадуур тэнэдэггvй хvvхэд. Хичээлээ тарангуут л гvйгээд ирдэг. Хааяа нэг "Ээжээ би интернэтэд найзуудтайгаа суугаад ирлээ" гэсээр орж ирдэг. Ахтайгаа их ноцолдоно оо. Би чинь охин, хvv хоёртой хvн шvv дээ /уйлав/ Ах нь "Эрдэнэт" vйлдвэрт ажилладаг. Баяр болохоор л охиноо илvv их санах юм. Одоо байсан бол "Ээждээ эмэгтэйчvvдийн баярын мэнд гээд л гvйж байх байсан" /уйлав/. Охиныг минь хорлосон хvн нэгээр зогсохгvй гэдгийг би зөнгөөрөө мэдэрч байна.

Яагаад?
Охин маань сургуулийнхаа сумогийн аварга. 40 литрийн савтай усыг зvгээр л өргөөд тавьчихдаг тийм чадалтай хvvхэд. Тэгэхээр нэг хvн хөнөөсөн гэхээр vнэмшихгvй байна. Цээжин хэсгээр нь танигдахгvй болтол нь зодсон байна лээ. Яагаад ганцхан цээж рvv нь өшиглөсөн юм бол. Магадгvй суугаагаар машинд зодсон байх. Тэгэхээр 3-4 залуу байснаас зайлахгvй гэж бодоод байгаа. Гэсэн ч цагдаа, хvчнийхэн ганц хvн vйлдсэн гээд тогтоосон байна.

Хэрэгтнийг та таних уу? Ядаж зvс vзсэн хvн vv?
Хэрэгтнийг ямар хvн гэдгийг ёстой мэдэх юм алга. Цагдаа нар "Баривчилсан та тайван байж болно" гэснээс өөр зvйл хэлээгvй. Тэр хvний аав ээж, ах дvv хамаатан нь хvртэл уучлалт гуйж ирсэнгvй.

Биднийг ярилцаж суух зуур талийгаачийн эмээ, өвөө хоёр "Охин маань бидний ганц "эрдэнэ" байсан. Хөгшин болсон биднийг яах гэж ингэж зовоож байгаа юм бол" хэмээн уйлж суулаа. Ирэх сарын 17-нд талийгаач охины төрсөн өдөр. Тvvний гэр бvлийнхэн "Хууль, хяналтынхан vнэн зөв тогтоож өгөөсэй. Бид охиныхоо амийг алуурчны амиар солино" гэж байв. Хэргийн мөрдөн байцаагчтай уулзахаар Цагдаагийн хэлтэст очлоо.

Орхон аймгийн цагдаагийн газрын Эрvvгийн хэсгийн дарга, дэд хурандаа З.Баттулга: "ХЭРЭГТЭН БЭЛГИЙН ХАРИЛЦААНД ОРОХ ХVСЭЛТЭЙ БАЙСАН"

Хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа юу?
Эрхэлсэн ажилгvй, 23 настай Д.Эрдэнэцогт хэргийг vйлдсэн нь тогтоогдсон. Тэр талийгаачтай чаатаар танилцаагvй, мессежээр танилцсан гэж мэдvvлээд байгаа. Мөрдөн байцаалт арай дуусаагvй байна.

Охины утасны дугаарыг нь яаж авсан юм бол. Талийгаачийн гэрийнхэн хоёр найз охиныг нь их сэжиглэж байгаа гэсэн. Хэрэгтэн, хохирогч хоёрыг тэд танилцуулсан юм болов уу?
Vгvй. Талийгаачтай охид огт холбогдолгvй. Харин хэрэгтэн хохирогчтой танилцсаны тухайд гэвэл дугаарыг нь тааж бичсэн гэж мэдvvлээд байгаа.

Мэдvvлэгтээ тэрээр хэргийг юунаас болж vйлдсэн гэж байна?
Мөрдөн байцаалт дуусаагvй учраас дэлгэрэнгvй ярих боломжгvй. Хэргийг vйлдэхдээ согтуу байсан нь тогтоогдсон. Талийгаач охинтой бэлгийн харилцаанд орох хvсэлтэй байсан. Тэгээд хvчиндэн, улмаар амь насыг нь егvvтгэсэн. Цэргээс халагдаад удаагvй байсан юм билээ.

Нийслэлээс нэмэлт хvч дуудаж сэжигтнийг илрvvлсэн гэсэн. Тэр өмнө нь хэрэг vйлдэж байсан уу?
Нийслэлээс нэмэлт хvч дуудаагvй. Манай цагдаа нар шуурхай ажиллаж, 24 цагийн дотор сэжигтнийг саатуулсан. Тvvнийг PC тоглоомын газраас баривчилсан. Хэрэгтэн өмнө нь гэмт хэрэг vйлдэж байгаагvй.

Энэ хэргийг ганцаараа биш бvлгээрээ vйлдсэн юм биш vv?
Бид бvлэг байж магадгvй гэж vзээд шалгалт хийсэн. Гэхдээ батлагдаагvй.

Тvvнд Эрvvгийн хуулийн ямар зvйл ангиар хэрэг vvсгэн шалгаж байгаа вэ?
Эрvvгийн хуулийн 91,2-т заасан vндэслэлээр хэрэг vvсгэн шалгаж байна.

Зууны мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas ЗакладкР¸ героин в Сольце купить IKEA Очёр купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Ск закладкР¸ Соль купить в краснодР°Ñ€Ðµ купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в КировгрР°Ð´Ðµ купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Отзывы Ð¿Ð°Ð³Ð»ÑŽÑ„ÐµÑ €Ð°Ð» 3 Шишки ганжи купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить семена конопли Ð¼Ð°Ð³Ð°Ð·Ð¸Ð½Ñ ‹ Ð¡Ñ‚Ð¾Ð¸Ð¼Ð¾ÑÑ ‚ÑŒ экстази Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Ð“ÑƒÐ´ÐµÑ€Ð¼ÐµÑ Ðµ Купить Первый ÐœÐµÐ¶Ð´ÑƒÑ€ÐµÑ ‡ÐµÐ½ÑÐº купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Весь Саров, Новости, СаровскР¸Ð¹ новостнР¾Ð¹ портал, Все о Сарове Сколько Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  тетрагиР´Ñ€Ð¾ÐºÐ°Ð½Ð½Ð° бинол в крови Купить Шишки в Вуктыл купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Ð‘Ð°Ñ€Ð±Ð¸Ñ‚ÑƒÑ €Ð°Ñ‚ами Купить закладкР¸ LSD в Чусовой купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Уфе ЗакладкР¸ методон в АстрахаР½Ð¸ Клад 24 спб купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд ЗакладкР¸ шишки ак47 в ШахтерсРºÐµ купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд Купить закладкР¸ экстази в Юхнов-2 купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд купить бошки, шишки, амф, кокс, кокаин, лсд
IP:93.179.90.89  2018-07-07 06:59:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.