Сайдуудаас хамгийн баян нь Ё.Отгонбаяр

2009/03/16
Share |
Хүмүүс:
Сайдуудаас хамгийн баян нь Ё.Отгонбаяр

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийхийн өмнө Монгол Улсын 2009 оны төсвийн тодотголд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан юм. Ингэснээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад багтаж байсан орлого, зарлагын хэмжээг дахин шинээр тогтоож хуульчлан баталгаажуулсан болно. Ингэснээр Боловсрол, соёл ,шинжлэх ухааны сайд хамгийн их багцтай нь болж бусдыгаа тэргvvлж буй юм. Тодруулбал, тэрбээр 442 тэрбум төгрөгийг зарцуулах эрхтэй бол тvvний араас Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд 342 тэрбум 769.3 сая төгрөг зарцуулах эрх авч хоёрдугаар жагсч буй бол Эрvvл мэндийн сайд 206 тэрбум, 828.9 сая төгрөгийн багцтайгаар гуравт жагсч байна.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нэг тэрбум 452.1 сая, УИХ-ын дарга есөн тэрбум, 624.9 сая, Vндсэн хуулийн цэцийн дарга нэг тэрбум, 173 сая, Улсын дээд шvvхийн ерөнхий шvvгч 701.2 сая, Шvvхийн ерөнхий зөвлөлийн дарга есөн тэрбум, 118.1 сая, Улсын ерөнхий прокурор таван тэрбум, 754.2 сая, Vндэсний аюулгvй байдлын зөвлөлийн дарга 508.8 сая, Ерөнхий сайд 19 тэрбум, 530.8 сая, Тэргvvн шадар сайд 19 тэрбум, 546 сая, Шадар сайд 64 тэрбум, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зургаан тэрбум, 861.6 сая төгрөгийг тус бvр зарцуулах эрхтэй.

Сайд нарын тухайд Гадаад харилцааны сайд 26 тэрбум, 175.9 сая, Сангийн сайд 51 тэрбум, Хууль зvй, дотоод хэргийн сайд 89 тэрбум, 657.6 сая, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 21 тэрбум, 814.3 сая, Батлан хамгаалахын сайд 54 тэрбум, 109.8 сая, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 442 тэрбум, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд 116 тэрбум, 608.5 сая, Эрдэс, баялаг, эрчим хvчний сайд 44 тэрбум, 492.5 сая, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 342 тэрбум, 769.3 сая, Хvнс, хөдөө аж ахуй, хөнгөн vйлдвэрийн сайд 87 тэрбум, 670.1 сая, Эрvvл мэндийн сайд 206 тэрбум, 828.9 сая төгрөгийг тус бvр зарцуулна.

Төрийн албаны зөвлөлийн дарга 311 сая, Сонгуулийн ерөнхий хорооны дарга дөрвөн тэрбум 157.8 сая, Хvний эрхийн vндэсний комиссын дарга 179.9 сая, Улсын ерөнхий аудитор 518.1 сая, Санхvvгийн зохицуулах хорооны дарга 911.1 сая, Vндэсний статистикийн хорооны дарга гурван тэрбум, 431 сая, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга 517.9 сая, МVОНРТ-ийн захирал зургаан тэрбум, 999.3 сая, Авлигатай тэмцэх газрын дарга хоёр тэрбум 837.2 сая, Орон нутгийн засаг захиргаа 13 тэрбум, 351.3 сая төгрөгийг зарцуулах эрхийг аваад байна.

Ардын эрх

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.