ХУ намын дарга нар есөн давхараас Богд уулыг саравчилна

2009/03/17
Share |
Хүмүүс:
ХУ намын дарга нар есөн давхараас Богд уулыг саравчилна

МАХН-ын таван давхар байшин өнгөрсөн жилийн долдугаар сарын нэгний жагсаал цуглааны үед түймэрт автсанаас дахин ашиглах боломжгүй болсон гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллага гаргасан. Иймээс хуучин байшингийн суурин дээр барих шинэ барилгын загварын уралдааны уран бүтээлчдийн дунд зарлаж, намын шинэ байрны загвар бэлэн болсон байна. Ирсэн бүтээлүүдээс харахад хотын өнгө үзэмжинд гойд өнгө нэмэх санаанууд олон байсан. Жишээ нь Сүхбаатарын талбайгаас харахад АН-ын байрны цаана соёмбо дүнхийж байх шийдэлтай зураг төсөл байсан. Энэ бүтээл хоёрдугаар байранд орсон байна билээ. Шалгарсан бүтээлийн дагуу МАХН-ын байр есөн давхар, өмнөө цэцэрлэгт хүрээлэн хүндэтгэлийн шаттай байх юм байна. Та МАХН-ын төв байрны гол хаалгаар орвол таныг гурван давхар өндөр том цэлгэр танхим угтана. Хоёр давхарт зоогийн газар, гуравдугаар давхарт 250 орчим хүний суудалтай лекцийн танхимтай бөгөөд кино театр болгон ашиглах боломжтой. Дөрвөн давхарт намын түүхэн замналын музей байна. Таван давхарт бялдаржуулах заал, контор байрлана. Харин 6-7 давхарт 700 орчим хүний суудалтай хурлын танхим, гоёмсог тагттай. Тэгэхээр Ху намын дарга нар иргэн таныг зулай дээрээс чинь өнгийж, Богд уулыг  саравчилах нь дээ

Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.