Топ модель Д.Пүрэвсүрэнгийн айдас

2009/03/17
Share |
Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | 
Топ модель Д.Пүрэвсүрэнгийн айдас

Хаа ч явсан "алтны магнат"-ын экс амраг гэдгээрээ цоллуулж явдаг Топ модель Д.Пүрэвсүрэнг сайхан төрснийхөө "гор"-ыг амсаж эдэлж яваа гэж ярьж хэлэх хүмүүс бий. Ямартаа ч ээж аавынхаа өврөөс гараагүй шахам жаахан охин байхдаа мөнгөтэй ахимаг эрийн хайр халамжинд хөл алдсан тэрбээр шанд нь олны анхаарлын төвд байдаг бүсгүйчүүдийн нэг болж чадсан. Тэрчлэн "тосонд умбаж, торгонд хөлбөрнө" гэгчийн үлгэрийг бие дээрээ үзэж амьтан ах дүүгийнхээ амьдралд ахуйд ч тус дэмтэй байх болсон тэрээр залуу л хүн болсон хойно найз нөхөд, үеийнхэнтэйгээ дарвиж нийлж бас нэр холбогдож хэт эрх чөлөөг хөөх болсоноор тэд хоёр тийш болох суурь тавигдсан тухай нь хүмүүс мэднэ. Түүнчлэн салсан хойноо ч бас л тогтворгүй, нэлээн хэдэн залуутай нэр холбогдож олны анхааралд байсан тэрээр сүүлийн үед бүр тагчиг байх болсон. "Хар хорин" захын боссын хүү Цэгцбаатар гэж залуутай хэсэг зугаалсан мань хүний сонирхол буурч "салъя" гэж хэлсэн биш гэгээн цагаан өдрөөр өнөөх залуудаа зодуулахад хүргэсэн. Тэр залуу ч эмэгтэй хүнийг хайр найргүй зодсоныхоо төлөө цагдаа шүүхэд дуудагдсан ч, мөнгөтэй хүний хүүхэд болохоор хэргээ эвтэйхэн янзалж чимээгүй өнгөрөхөөр хөөцөлдөж байгаа аж. Харин Пүүжээ эл тухай нь сонсчихоод мөнгөтэй танилтай айлын хүү өөрийг нь дахин дарамтлах вий гэж чичирч суугаа аж.

Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.